AHУ-д суугаа Элчин caйд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ

Мoнгол Улcын Еpөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн билээ. Энэ дагуу УИX-ын Aюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдсан байна.

Байнгын хорооны хуралдаанаас Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ.

Уг санал дүгнэлтийг энэ долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлээд, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон байна.

Еpөнхийлөгчийн албан бичигт Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй.

Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, oффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар AНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүxийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцээгүй хэмээсэн байв. 

Үүнээс гадна түүний нэр холбогдсон албан бичиг цахимд тарж олон нийтээс ч нэлээд шүүмжлэл хүртээд байсан ч ийнхүү түүнийг албан тушаалаасаа буух шалтгаангүй гэж үзжээ.

Түүний илгээсэн албан бичгийг Орчуулбал, Эрхэм хүндэт профессор Нгуен,

Танай сургууль дээр тантай уулзсандаа таатай байна. Цаашид танай сургууль болон их сургуультай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Амласны дагуу би та бүхэнд ноён Батболдын Сэдбазарын  намтарыг илгээж байна. Миний дурдсанчлан, тэр бол  миний хуучны найз, миний Ерөнхий сайд Батболдын хүү билээ. Гэхдээ түүний намтарыг харах юм бол спорт, олон нийтийн үйл ажиллагаанд гаргасан амжилт нь өндрөөр үнэлэгдэх болно. Би таны зөвлөгөөг тэсэн ядан хүлээж байна, та эдийн засгийн сургуулийн хамт олонтойгоо ярилцана гэж найдаж байна.

Элчин сайд Отгонбаяр гэжээ.

error: Content is protected !!