С.Ганбаатар Ерөнхийлөгч болохдоо л болно гэв

᠎Улс төрчдийн дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил өрнөөд эхэлжээ. Хэн хэн нэр дэвших хийгээд өрсөлдөхөө хүртэл товлож, зарим нэг нь дэвшихээ мэдэгдээд эхэлсэн билээ. Тэгвэл олноо босоо Ганбаа гэгддэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар Та бидний эвслээс сонгогдсон. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх таамаг гарлаа.

Би МАХН-ын эсрэг нэг ч байр суурь илэрхийлээгүй. Харин МАН мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг тайван орхиоч л гэж хэлж байгаа. Би ард түмэндээ, эрдэнэтчүүддээ, МАХН-даа үргэлж хүндэтгэлтэй ханддаг. Эрдэнэтчүүд намайг Та бидний эвслийг төлөөлж 2024 он хүртэл ажиллах үүрэг өгсний дагуу ажиллана. Би Монгол Улсын Ерөнхийлөгч нэг л өдөр болно. Та бидний эвсэл С.Ганбаатарыг өрсөлдүүлэх эсэхийг шийднэ гэх тайлбарыг тэрбээр өглөө.

Тэрбээр 1970 оны 7 сарын 30-нд төрсөн. Монголын улс төрч юм. Тэрээр 2012-2016 онд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж сонгогдон Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан юм.

  • 1997-2000 он Хаан банкинд дадлагын менежер
  • 2001-2002 он Тусгай активын газрын захирал
  • 2002-2003 он СЭЗДС-д багш
  • 2003-2004 он Удирдлагын академид багш
  • 2005-2006 он УИХ дахь нийгэм эдийн засгийн зөвлөх
  • 2005-2007 оны 4 дүгээр сар хүртэл Эрс-Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн
  • 2006-2007 оны 4 сар хүртэл Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдагч
  • 2004 оноос Монголын лектор төвийн хүндэт ерөнхийлөгч
  • 2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч
  • 2009 онд Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
error: Content is protected !!