Реппер Цэцэ: Миний хань маш мундаг биеэ даасан эмэгтэй

Реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ Америк улсыг зорьсон, тэнд интерьер дизайнын чиглэлээр сурч, ажиллаж амьдарч байгаад 2012 оны зун Монголдоо ирсэн. Тэрбээр хип хоп дуу сонсоод алхахад зорьсон газраа арай хурдан хүрдэг. Надад эрч хүч, хэмнэл мэдрүүлдэг учраас дуртай. Түүнээс гадна би пүүзний тухай, эсвэл төрийн өндөрлөг, эх орон, ээж аав гээд юуны ч тухай дуулж болно. Уран бүтээлээрээ өөр хэн нэгнийг шүүмжилж ч чадна, энэ бүгд нь таалагдсан хэмээн хэлжээ.

2004 оноос Vanquish хамтлагийг байгуулж хааяа нэг дуулж ирсэн. Америкт очсоноос хойш хип хоп-ийг илүү их сонсож дуулах болсон аж. Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн байр суурийг аль хэдийнэ бий болгосон реппер залуу одоогоос 7 жилийн өмнө аав болж, анхны хүүгээ өлгийдөн авч байжээ. Энгийн даруухан бүсгүйг эхнэрээ болгосон тэрбээр ханийхаа талаар анх удаагаа ийн ярив.

Анхны хүүхэд гэдсэндээ байхад нь бид АНУ-д нэг хотоос нөгөө хот руу нүүх болсон юм. Гадаа цас шуураад, зам хэцүү. Замдаа зогсож болдоггүй. Гэтэл эхнэр маань 10 гаруй цаг нэг ч зогсолгүй явахад том гэдэстэй мөртлөө юу ч хэлэлгүй замын турш маш тэвчээртэй хөөрхөн сууж байсан. Тэр үед ханийгаа хараад маш их бахархаж хайр хүрч байсан. Миний хань маш мундаг биеэ даасан эмэгтэй.

Заавал тэр энэ гэлгүй өөрөө чадах бүхнээ хийчихдэг. Манай гэрт эрэгтэй хүн эмэгтэй хүн хийх гэж ажлаа ангилаад байдаггүй.
Би хоол ундаа хийх бол хийдэг. Эхнэр намайг байхгүйд машин тэрэг гээд бүгдийг зохицуулсан байдаг гэх мэт…
Нээрээ эхнэр маань маш олон зүйлийг чаддаг. Эхнэрээ магтах юм бол миний эхнэр хятад орос англи хэлтэй мундаг бүсгүй шүү. Түүгээр нь би бахархдаг.
Хэн нь юу чадахаа хийдэг болохоор бид яг хамтрагчид шиг амьдардаг.

error: Content is protected !!