Жүжигчин Т.Хулангийн драмын театраа орхисон учиг тайлагдлаа

Сарны нулимс -ын Цоомоо, Лусын дагина-ны гүнж, Норовын намтар-ын Жимсээ гээд жүжигчин Т.Хуланг олон дүрээр нь таньдаг болсон. Драмын театртаа л жүжиглэж явах мэт түүнийг харж, мэдэрч явсан фэнүүддээ тэрбээр олон жүжгийн дүрээрээ уулзахаа больсон нь хяслантай.

Түүнээ хамгийн их ур чадвар шаардсан дүрүүд нь Гамлет жүжгийн Опелиа дүр маш их ур чадварыг шаардсан аж. Учир нь галзуу хүний сэтгэхүйг судалж, галзуу хүн болж жүжиглэнэ гэдэг амаргүй даваа байжээ. Хэнд ч хэлээгүй нууц гэх кинонд Сувдмаагийн дүр. Эсрэг дүрийн бүсгүйг бүтээсэн. Уг бүтээл нь цар тахлын улмаас үзэгчдийн хүртээл хараахан болоогүй байгаа юм.

Түүнийг найруулагч Д.Галбаяртай ханилаад театраа орхисон гэлцдэг. Харин драмын театраа юуны учир орхисон учиг олон жилийн дараа тайлагдав. Энэ талаар Т.Хулангийн нөхөр Галаа, хань минь театраа орхиогүй ээ эрүүл мэндийн шалтгааны улмаас гарсан. Зураг авалтад явж байгаад хүнд гэмтсэн. Ингээд эмчлүүлэхийн тулд зургаан сарын чөлөө хүсэхэд УДЭТ өгөөгүй ээ.

Биеэ эмчлүүлэхийн тулд яалт ч үгүй гарсан даа. Хүмүүс намайг ханиа театраас нь гаргасан гэдэг юм. Ерөөсөө тэгээгүй шүү. Ханийгаа эрүүл мэндийн шалтгааны улмаас театраа орхиход нь их харамссан. Урлаг хүнээр дутахгүй л гэж ярьдаг. Одоо гэхдээ дутах үе байна шүү дээ хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ам нээж ийнхүү ярьжээ.

error: Content is protected !!