Жүжигчин Ганбаа охиноо 21 хүрэхээр нь бааранд хамт орно гэв

Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь Шинэ үе продакшны жүжигчин олноо бүдүүн хэмээн алдаршсан Ганбаа. Одоо Мөрөөдлийн театрт харьяалагдаж яваа. Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа анхны охиноо өлгийдөн авч аав болж байжээ.

Тэрбээр өдгөө 37 настай жил нь орж байгаа гэнэ шүү. Том охин нь 16 нас хүрчээ. Охиноо 21 нас хүрэхээр бааранд дагуулж орж хүмүүс бор, цагаан дарс, пиво хэтрүүлэн хэрэглэхээр ямар харагддаг. Мөн зөв зохистой хэрэглэх хэрэглээг нь зааж өгөх гэнэ. Бааранд орох соёлыг эртнээс таниулж охиноо хэдэн пиво ууж даах чадалтай эсэхийг нь хүртэл сургахыг бодож явдаг талаараа Бажи, Ялалт хоёрын хөтлөж олны хүртээл болгодог подкастын зочноор орохдоо ярьжээ.

Орчин цагийн залуус зохистой хэрэглээг эрхэмлэж яваа тийм болохоор тэр үед Ганбаа минь охин нь алзахгүй айхтар өөрийгөө аваад явчихна хэмээн Бажи түүнд хэлэв. Харин хүргэнтэйгээ анх уулзахдаа яах талаар нь асуухад гаднаас нь эхлээд ажина. Дараа нь юм ярьж үзнэ дээ гэсэн юм. Жүжигчин залуу эхнэртэйгээ оюутан цагаасаа эхлэн үерхэж хоёр хүүхэдтэй болсон.

Гэвч тэдний амьдрал хэдэн жилийн өмнө шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулснаар төгсгөл болсон. Гэсэн хэдий ч Ганбаа хоёр охиноо өсгөж буй ажээ. Өөрийнх нь ажил их болохоор ээж дээрээ байлгадаг хэмээн үнэнгээ өчив.

error: Content is protected !!