Р.Отгонбаяр миний гэр бүлийн асуудал бусдад падгүй шүү гэв

37-р Точка олон ангит кинонд социализмын үеийн даргын хүүхэд Тулгатын дүрийг тултал бүтээсэн залуугийн талаар сонирхох охид бүсгүйчүүд олширсон гэхэд хилсдэхгүй. Уг бүтээлээс хойш олны танил болсон Р.Отгонбаяр Нийслэл хүүхэн кинонд тоглож өөрийн даруухан төрхөө харуулаад авсан.

Түүнийг сүүлийн үед гэр бүлээсээ салсан хэмээх болов. Тэгвэл энэ нь үнэн бөгөөд гэр бүлийнхээ талаар ярих дургүй гэнэ. Тэрбээр ярихдаа, Миний хувийн асуудал хэнд ч падгүй шүү дээ. Харин миний бүтээсэн дүр олонд хамаатай байж болно гэв. Би өөрийнхөөрөө л амьдралаа авч явах гээд зүтгэж яваа энгийн нэгэн залуу.

Жүжигчний карьер маань одоо л эхлэх гээд л явж байна. Намайг Нийслэл хүүхэнд тоглосноос болж дүүтэй минь хардаж сэрдээд эхэлсэн. Олон нийт чинь ямар айхтар аймаар хэл амтай байдаг юм. Би энэ хэл амнаас хол байхын тулд гэр бүл салалтынхаа шалтгааныг олонд дэлгээд байх шаардлага байхгүй ээ.

Би бүхий л талаараа суралцаж явна даа. Амьдралаас суралцаад, өөрийгөө ч сургаад байж л байна даа хэмээн бичжээ. Р.Отгонбаяр фитнессээр хичээллэдэг бөгөөд элдэв муу зуршлаас хол байдаг аж. Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэв.

error: Content is protected !!