Жүжигчин Ц.Ганзориг анх удаа бөө болсон тухайгаа олонд ийн ярив /бичлэг/

Жүжигчин Ц.Ганзоригийг одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө бөө болсон хэмээн шар хэвлэлд нийтлэгдэх болсон. Тэгвэл тэрбээр 13 насандаа гэнэт унаж татдаг болжээ. 25 нас хүртлээ унаж татах нь улам нэмэгдэж. Ингээд ээж нь түүнийг олон газраар үзүүлж харуулаад сүүлдээ лам, бөөгөөр их явсан байна.

Нэг өдөр жүжигчин Эрдэнэтогтох Ганзоригтой тааралдаад түүнийг чи их тэнгэрийн хүн байна шүү. Чи энгийн хүн биш. Тэнгэр залгуулах хүн гэчихээд яваад өгсөн юм. Тухайн үед Эрдэнэтогтох ах зайрангаа авах гэж байгааг нь би сонсож байв. Ингээд л за тийм юм байхгүй ээ гээд тоосонгүй. Сүүлдээ аймаар унаж татаад хачин муудсан юм.

Тэгээд нэг бөө шууд намайг онгод тэнгэрээ авахгүй бол болохгүй ээ гэсэн. Би ч бөө болоод унаж татахаа болохгүй худлаа байх гээд тоохгүй хөдөө орон нутгаар тоглолтоор явсан. Гэтэл чи хугацаанаас өмнө хүрээд ирнэ дээ наад тоглолт чинь олигтой болохгүй байж мэднэ. Онго тэнгэр чинь чамайг хурдан ав гээд байна гэсэн. Ингээд би огт юм бодолгүй тоглолтоор хөдөө явлаа. Харин замдаа машины дугуй буудлаа. Нөгөө тоглолтыг минь үзэгчид ерөөсөө үздэггүй ээ. Ингээд л би за нөгөө онго тэнгэр л жагтаг хийгээд байна гэж мэдээд хамт яваа хүмүүстээ хэлсэн. Тэр бөө надад болохоо байвал хэрэглээрэй гээд хэдэн засал хийх юм өгсөн юм. Тэрийгээ хэрэглээд хэдхэн аймаг, сум дээр тоглолтоо хийгээд тэгээд миний бие ч өвдөж унаж татаад болохоо ч болилоо шүү. Тэгэээд л тоглолтоо дуусгалгүй хотод ирсэн дээ хэмээн Зайран подкастад оролцох үеэрээ хуучлав.

Ингээд хэрхэн бөө болсон талаар анх удаагаа Тайлал нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө тухай ярьжээ. Тэрбээр бөө болоод 16 жил болж байгаа юм байна.

error: Content is protected !!