Жүжигчин Ариука шинэхэн амрагтайгаа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ

Жүжигчин Ариука буюу Ариунцэцэгийн төрсөн өдөр өчигдөр тохиов. Тэрбээр Амьдралд тавтай морил уран сайхны киногоор олны танил болж байсан нэгэн. Одоо Эмоци продакшинд харьяалагдаж яваа. Outlaw хамтлагийн дуучин Чинзотой дэр нэгтгэж хөөрхөн охины ээж болцгоосон. Гэвч хамтын амьдрал нь бүтэлгүйтэж хоёр тийш болсон юм.

Харин одоо шинэхэн найз залуутай болсон бөгөөд төрсөн өдрөө амрагтайгаа нижгэр тэмдэглэжээ. Өмнөх нөхөр Чинзогийнхоо тухай, Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг. Урлагийн хүнтэй учирсандаа баярладаг. Бие биенээ сайн ойлгодог. Гадуур бид хоёрын тухай, манай хүний тухай сөрөг ойлголт их байдаг юм байна лээ. Хүүхэмсэг энэ тэр гээд л. Өнгөрсөн амьдралынх нь талаар хар бараан зүйлс надад их хэлдэг. Хариуд нь би Надад энэ хүний өнгөрсөн амьдрал хамаагүй. Амьдрал зохиосон хойноо асуудал үүсгэж байснаас эр хүн үзэх ёстой юмаа эртхэн үзсэн нь дээр гэж хэлдэг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьж байжээ.

Тэрбээр дуучин болохыг багаасаа мөрөөдөж явж. Цэцэрлэгт байхаасаа л урлагийн авьяастай хүүхэд байжээ. Дуулж, бүжиглэх их дуртай. Тиймээс аав, ээж хоёр маань намайг урлагийн хүн болгохыг хүссэн аж. Ингээд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөх гээд очоод жүжигчний анги нь илүү гоё санагдаад шалгалт өгтөл тэнцсэн гэдэг. Ингэж л түүний жүжигчин болох гараа тавигджээ.

Өдгөө рекламанд тоглоно. Фото модель болно. Дэлгүүрийн нүүр царай болно гээд олон ажлыг зэрэг амжуулдаг олны танил жүжигчин хэдийнээ болжээ. Ганц охиноо удаан өөрөө өсгөж явсан. Түүнийг найз залуутай болсонд фэнүүд нь өмнөөс нь их баярлаж суугаа гэнэ лээ.Удтал нууцалсан амрагаа ил гаргаж санаа нь амарсан Ариука олны харцнаас нуугдах больсон аж.

error: Content is protected !!