Г.Уянга хүү минь аав, ээж хоёрыгоо өрөвдөөд гээд yйллaa гэв

Угаалгын өрөөнд нүүрээ угааж байтал Бэрх орж ирээд шууд хаалга түгжээд: Ээж ээ, хүү нь аав та хоёрыгоо өрөвдөөд байх юм. Өглөө эрт гараад өдөржин ажиллаад орой л ирэх юм. Орой бид хоёрт л гоё гоё юм авчирч өгөөд өөрсдөө хоол ч идэхгүй. Тэгээд бид хоёроос Миний хүүхдүүд өдөр юу идсэн бэ, хоолоо идсэн үү? гэдэг. Та хоёр өдөр хоол иддэг үү?! Хүү нь санаа зовоод, ингэж бодоод л байсан чинь уйлчих гээд байна… гээд нүдэнд нь нулимс цийлэгнэж ирэв.

-Баярлалаа миний хүү! Аав ээждээ санаа зовох огт хэрэггүй. Өдөр хоол идэлгүй яахав дээ. Миний хүүхдүүд л өлсөхгүй, аз жаргалтай байвал аав ээжийнх нь жаргал тэр шүү дээ! гээд хүүгээ тэвэрч үнэрлэв. -Гэхдээ та хоёр жаргалтай байвал бид хоёр бүүр л илүү жаргалтай байна шүү дээ?-Аав ээж нь маш аз жаргалтай байгаа. Дуртай ажлаа хийж, сайхан хүмүүстэй уулзаж номоо зараад л, орой хүүхдүүддээ яараад л… Үүн шиг аз жаргал гэж байхгүй шүү дээ! Харин миний хүү л хичээл номдоо сайн шамд!

Өнөөдөр онлайн шалгалтаа өгсөнгүй гэж багш чинь аав руу нь ярьсан шүү! Багш нь аав ээжийн нь ажлыг ойлгоод чамд давхар санаа тавьж байна лээ, хөөрхий.-Би өнөөдөр учрыг нь олоод бүх шалгалтаа нөхөөд өгчихсөн. Та надад ерөөсөө битгий санаа зовоорой! Харин та хоёр маргаашнаас өдөр идэж байгаа хоолныхоо зургийг надад чатаар өдөр болгон явуулна шүү! гэж ам өчиг авлаа. Өдөр хоолны зураг явуулах шинэ ажилтай боллоо, ингээд. Мартаад зургийг нь авалгүй идчихнэ ээ, одоо Ийм хайр байхад амьдрал аз жаргалаар бялхахгүй гээд яахав дээ… хэмээн Г.Уянга постложээ. Түүнийг улс төрч, сэтгүүлч гэдгийг нь хүмүүс андахгүй мэднэ. Их хурлын гишүүн хүртэл болоод авсан. Одоо нөхөртэйгээ хамт номоо туурвиад түүнийгээ худалдаалах ажилд сүүлийн өдрүүдэд шамдан яваа.

error: Content is protected !!