Б.Цэцэг: ХӨСҮТ гэдэг газарт арван жил дарга захиралаар ажиллахдаа ЖOPЛOНГ нь хүртэл идчихсэн НЯМХҮҮ чинь харин шиBшиг байжээ

ХӨСҮТ-ын захирлаар өмнө Д.Нямхүү эмч ажиллаж байгаад он гарсны дараахан өмнөх ЭМЯ-ын сайдын хамтаар ажлаа хүлээлгэн өгсөн.

ХӨСҮТ-ийн захирлаар 13 орчим жил ажилласан Д.Нямхүү Халдвартын эмнэлгийг сайн хөгжүүлж байгаадаа олон жил захирлаар ажиллаж байгаа юм биш. Энэ бол Монголын төр авилгад идэгдснийг харуулж буй илрэл гэдгийг тус төвийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун өмнө нь хэлж байв.

Өнөөдөр мөн энэ эмнэлэгийн нөхцөл байдлын талаар жүжигчин Б.Цэцэг гэрэл зураг нийтлэн ингэж бичжээ.

Тэрбээр бичихдээ, Ийм өрөөнд 14 хоног эмчилж нэг хүний 6,7-8,9 сая зарцуулж эмчилж байгаа!!!!! ХӨСҮТ гэдэг газарт арван жил дарга захиралаар ажиллахдаа ЖOPЛOНГ нь хүртэл идчихсэн НЯМХҮҮ чинь харин шиBшиг байжээ бүр!!!!Эмч, Сувилагч нарт амалсан цалингаа өг мaлyyдаа!!! хэмээн бичжээ.

Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун мөн хэвлэлд өмнө нь өгсөн ярилцлагадаа, Монгол Улсын бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд шинэчлэгдэж, хөгжиж байна.

Тодруулбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ зэрэг эмнэлгүүд хөгжлийн эрүүл өрсөлдөөнөөр эмнэлгийн тусламж үйлчилгээгээ сайжруулж,  шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлж, эмч ажилтнаа дэмжин, ажиллаж байна.

Гэтэл ХӨСҮТ-ийн удирдлагууд Чи дyyгүй байгаарай, 3aйлaaрaй гэж ажилчдаа дapaмтaлж, өнгөрсөн хугацаанд эмнэлэг огт хөгжсөнгүй. Мөн эмнэлгийн тохижилт байхгүйгээс эмч нар өөрөө мөнгөө гаргаж, өрөөгөө засварладаг. Эмнэлгийн удирдлагууд жил бүр хийсэн ажлаа дүгнэж, тайлангаа танилцуулдаг. Харин Д.Нямхүү захирал огт тайлангаа тавьдаггүй. Бас тасаг нэгжүүдээрээ огт явдаггүй хэмээн ярьж байсан юм.

error: Content is protected !!