Жүжигчин Г.Алтаншагай фэйсбүүкийн төлбөрөө төлөхөөр төв шуудан орж байсан гэнэ үү

1990 онд ардчилал гарснаас хойш лангуу хоосорсон тэр үеэс хошин урлаг өдийг хүртэл Монголын үзэгчдийг баясгаж, нийгмийн хүнд хэцүү цагт хань болж байсан ганц зүйл шүү дээ. Бага тайзнаас эхлээд өнөөдрийг хүртэл Монголын хошин урлаг, энэ салбарын ах эгч нар маань хүмүүсийг стресстүүлэхгүйн төлөө 20 гаруй жил тасралтгүй, уйгагүй ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр сошиал орчин хөгжөөд ирэхээр Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр үзэгчид эргээд үзэж байгаагүй юм шиг хошин урлагаа элдвээр муулж эхэлж байгаад энэ жанрт тоглож байгаа хүний хувьд маш их харамсалтай санагдаж байна. Ер нь амьдрал зогсдоггүй л юм бол инээдтэй явдал гарч таарна. Тэгэхээр энэ урлаг бол мөнхийн төрөл гэж хошин урлагаа өмөөрдөг жүжигчин Г.Алтаншагайг таних биз ээ.

Сүүлийн жилүүдэд тэрбээр дэлгэцийн бүтээлд хүч үзэх болсон. Хар сувдны нууц гуравдугаар ангийг хийх гэж буй. Мойлхон киноны Содном буюу солиотын дүр, Аравт киноны Уужим гэх мэт надаас төрөн гарч байгаа дүр бүхэндээ маш их хайртай хэмээдэг.

2009 онд түүнийг жүжигчин Тэмка фэйсбүүктэй танилцуулж байжээ. Ингээд түүнд нэг хаяг нээж өгсөн байна. Хэд хоногийн дараа фэйсбүүк рүүгээ орох гэсэн өөдөөс нь том том үсэг гарч ирээд нэвтэрч болохгүй байжээ. Ингээд фэйсбүүкийн их багш Тэмкатай утсаар яриад асуутал өнөөх нь чи фэйсбүүкийнхээ төлбөрийг төв шуудан дээр очиж төлөөгүй юм уу. Тэнд очоод төлөхөөр шууд болно гэж.

Үүнд нь итгэсэн жүжигчин залуу төв шуудан руу гүйж очоод яг орох гэтэл Тэмка залгаж гэнэ.

Өдгөө Г.Алтаншагай 143 мянган фэйсбүүк найз, дагагч нартай бөгөөд инстаграмдаа 102 мянган дагагчтай жинхэнэ акулуудын нэг болжээ.

error: Content is protected !!