Xятад вakцины улмаас caaжилттай болсон гэх эмэгтэйн талаар Эрүүл мэндийн caйд дараах тайлбарыг өгөв

Өнгөрсөн амралтын өдрөөр вакцинтай холбоотой хэд хэдэн мэдээлэл тарсан нь Коронавирусийн вакцин хийлгэсэн эмэгтэйн хоёр хөл мэдээгүй болсон гэх видео бичлэг юм.

31 настай Г.Б энэ сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн долоодугаар хороонд байх  Хас чагнуур өрхийн эмнэлэгт вакцин хийлгэжээ. Тэрбээр вакцин хийлгэсний дараа ухаан алдаж унасан ба сэргэснийх нь дараа хоёр хөл нь мэдээгүй болсон байна.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд УОК-н хуралдааны үеэр дараах тайлбарыг өгсөн юм. – ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа Б гэгч эмэгтэй гуравдугаар сарын 15-нд Синофарм үйлдвэрийн Вероссил вакциныг хийлгэсэн. Энэ хүн өмнө нь ocoлд орж байсан энгийнээр хэлбэл нypyyны сyyлттай, өBчтэй хүн байна лээ. Өнөөдрөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжиж байгаа. Эцсийн байдлаар онош тодорхой болсны дараа мэдээлэл өгье хэмээсэн юм.

error: Content is protected !!