Г.Эрдэнэчимэгийн өөр төрх

Шуранхай хамтлагийн дуучин гэдгээрээ анх олны танил болсон Г.Эрдэнэчимэгийг МУГЖ С.Жавхлантай ханилснаас хойш л гэнэт дээл өмсөөд л монголжуу болчихсон гэж ойлгох нь элбэг байдаг. Тэгвэл тэрбээр багаасаа малд ойр өссөн бөгөөд харин ч эсрэгээрээ нөхрөө монгол ахуйд улам ойртуулсан нэгэн. Намайг бага байхад манайх зусланд буюу мал дээр их гардаг айл байсан. Тийм болохоор монгол ахуйтай их ойр өссөн. Ер нь хотод орж ирсэн цагаас хойш бодоод байхаар миний хамгийн аз жаргалтай сайхан байсан үе маань бол хөдөө мал дээр ээж, аавтайгаа, хурга ишигээ хариулаад явж байсан үе маань байдаг. Тоглох ч завгүй, өглөө босоод айргаа уугаад л үнээндээ гардаг. Тиймээс бид хоёрын хувьд ч бас мэдээж үзэл бодол, сонирхол нийлж байж л бие биедээ татагдаж ханилна л даа. Гэхдээ миний сурсан, үзсэн энэ суурь хүмүүжил дээр нэмээд нөхрөөсөө маш их зүйлсийг сурсан.

Нөхөртөө ч бас хэлдэг, Эрдэнэчимэг гэдэг хүнийг ингэж өнгөлж, миний амьдралыг хөгжүүлж, ундруулж байгаад маш их баярлалаа гэж. Харин одоо бол би өөрөө монгол ухаанаар, арга барилаар яаж зөв, эрүүл амьдрах уу гэдэгт хорхойсож, дурладаг болсон. Монгол хувцас л өмсөхгүй бол европ хувцас чимэггүй ч юм шиг санагддаг болж, эсвэл холиод өөрийнхөөрөө өмсвөл илүү гоё нийцтэй юм шиг санагддаг ш дээ. Нэг хэсэг бол Жавхлангийн дарамтаар энэ хүүхэн ингэж байна гэх ойлголт байсан, дарамталсаар байгаад л араг түшүүлээд төрүүлчихлээ, одоо бүр нүүрийг нь будуулахаа болиод, үсийг нь хоёр салаа сүлжүүлээд, нөгөө миссийн тэмцээнд орж байсан бүсгүй ч өнгөрлөө гэж ярих нь их байсан. Ямар ч байсан монголоороо байснаар бидний амьдрал маш амттай байдаг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Г.Эрдэнэчимэг мэргэжлийн дизайнер бол биш. Гэхдээ өнгө, донж дээр хүнээс ч дутахааргүй нэгэн. Мэргэжлийн дизайнертай хамтарч, загварынхаа түүхийг нь судлаад, хамтдаа ярилцаад л дээлээ урладаг гэнэ. Түүний урласан дээл, хувцасыг дууч бүсгүйн бүтээлийг хийлгэж өмсөнө гэж нэг хэсэг ихээхэн хүмүүс шуурч байсныг уншигч та таньж буй биз ээ.

Одонгийн хүүхдээ өлгийдөн аваад Алдарт эхийн одонгоо өнгөрсөн оны зун Ерөнхийлөгчөөс гардан авсан тэрбээр Аав ээж хоёр минь уран бүтээлээ сонсогчдын хүртээл болгоод удаагүй байгаа юм. Түүнийг уран бүтээлээ хийхэд нь нөхөр нь ихээхэн дэмждэг гэнэ лээ. Харин дууч хосуудыг хамтран уран бүтээл хийхийг фэнүүд нь ихэд хүлээн суугаа аж. Г.Эрдэнэчимэг дүүгийнхээ солан болох Хос оюухай брэндийн нүүр царай болж ийнхүү модель болжээ. Фэнүүд нь гоо бүсгүй хэмээн сайшааж байна.

error: Content is protected !!