Жүжигчин М.Баярмагнайг аав болгосон хүү том эр болжээ

Хошин урлагийн Маск хамтлагийн жүжигчин М.Баярмагнай хоёр хүү, ганц охинтой.Тэгвэл түүнийг аав болгож байсан бяцхан өнөөдөр 17 нас хүрлээ. 17 Жилийн өмнө аавaa гэж анх дуудуулах нэрийг хайрласан том хүүгээрээ нэг гангарчихна хэмээн жүжигчин сошиалдаа нийтлэв.

Өнөөдөр манай гэр бүлийн хамгийн том баяр. 17 жилийн өмнө том хүү минь мэндэлж, яг 10 жилийн дараа дунд хүү минь мэндэлсэн билээ. Нэг өдөр, нэг цагт, нэг эх баригч, нэг орон дээр, нэг эмчтэй мэндэлсэн хоёр сайхан залуудаа гэлээ.

М.Баярмагнай дунд сургуульд байхдаа УИХ-ын экс гишүүний охинтой үерхдэг байсан. Харин СУИС-ийн оюутан болоод нэг сургуулийн оюутан Нарантунгалаг гэдэг охинд нүд унагаж, эргүүлсээр байгаад гэргийгээ болгон ийнхүү гурван хүүхдийн ээж, аав болжээ.

error: Content is protected !!