18-аас дээш насны 7 хүн тутмын нэгийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Өнөөдрийн байдлаар 279,069 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж, зорилтот бүлгийн хүмүүсийнхээ 55 хувийг коронавирусийн эхний тунгаар дархлаажуулаад буй.

Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насны долоон хүн тутмын нэгийг дархлаажуулсан байна. Энэ нь Номхон далайн баруун эргийн бүс болон дэлхий дахины үзүүлэлтээр дээгүүр байр эзэлж буй үзүүлэлт юм.

Вакцины хангамжийн хувьд, дөрөвдүгээр сард нийт 900,000 хүн тун БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин орж ирэх юм. Үүний зэрэгцээ ОХУ-ын Спутник V вакцин нэг сая хүн тун ирэх тул дархлаажуулалтынхаа үйл ажиллагааг маш өргөн хүрээтэйгээр цааш үргэлжлүүлнэ гэв.

18-25 насны залуусыг вакцинд хамруулахаар бэлтгэл ажлаа хийж байна

Үргэлжлүүлэн тэрбээр Түүнээс гадна ирэх сарын 10-наас Синофармын, 15-наас АстраЗенека вакцины хоёр дахь давтан тунгууд хийгдэж эхэлнэ.

Вакцинд хамрагдсан хүмүүсийг хувиар үзвэл, эрүүл мэндийн ажилчид, хариу арга хэмжээний баг, боловсролын байгууллага, худалдааны байгууллага, үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид вакцинд хамрагдсан хувь нь өндөр байна.

error: Content is protected !!