Д.Одзаяа өнөөдөр 200 хүнд бэлэг өгнө

 МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа цэнхэр дэлгэцээр олны танил болсон. Тэрбээр тун сэргэлэн сүйхээтэй нэгэн. Орос улсад явж байхдаа санаа авч Бэлэг нэвтрүүлгээ хийж эхлээд даруй Таван жилийг үджээ. Энэ хугацаанд 200 гурай дугаараа үзэгчдийн хүртээл болгосон аж. Өнөөдөр Д.Одзаяа 200 хүнийг баярлуулж бэлэг барина гэнэ шүү. Энэ талаараа,ЧАДСААН!!! Саад бэрхшээл, хорио цээр, амралт зугаалга гээд юу ч тохиолдож байсан нэвтрүүлгээ таслалгүй 1 дэх өдөр бүр хүргэсээр яг 5 жил болж 200 дахь дугаараа та бүхэндээ хүргэлээ. Зүгээр л уйлмаар гоё байна.


Энэ хугацаанд надад итгэж хамтран ажилласан, ажилладаг бүх байгууллагууддаа ТАЛАРХАЖ БАЙНА. Инээд гуниг баяр ажил бүрийг минь ҮНЭНЧЭЭР дэмжиж хамт байдаг ТА бүхэндээ БАЯРЛАЛАА.


Коронагүй үед 100 дахь дугаараа хамтдаа тэмдэглэн, 100 гаруй хүн баярлуулж, Хайнан хүртэл амрах эрх бэлэглэж, та нартайгаа нүүр тулан уулзаж байж байсан өдөр сэтгэлд минь тодоос тод байна Удахгүй энх цагт хамтдаа дахин баяраа тэмдэглэнэ. Хэдийгээр уулзахгүй ч тусгай бичлэгээр уулзан, уламжлал ёсоор 200 гаруй хүн баярлуулна.

error: Content is protected !!