Охидын сэтгэлийг гижигдээд буй Ангуучийн тухай баримтууд

Ангууч нэрээр залууст танигдсан холимог тулааны тамирчин Б.Баттөр өдгөө Ододтой бүжиглэе шоунд оролцож охидын сэтгэлийг гижигдээд буй. Энэ удаад түүний талаарх баримтуудыг хүргэе. Тэр долдугаар сарын 29-ний өдөр төрсөн. Одоо 27 настай. 181 см өндөр, 67 кг жинтэй.  Тэр инстаграмд 286 мянга гаруй дагагчтай. Тэр Монголын томоохон загварын шоунд оролцдог бөгөөд Тайланд улсын Бангкок хотод зохиогдсон Manhunt International 2017 загварын тэмцээнд оролцож, шилдэг 16 оролцогчдын нэгээр шалгарч, Mister Sunshine Smile шагналын эзэн болсон.

Б.Баттөр хэд хэдэн кинонд тоглосон юм. 2016 онд Сайн уу, амьдрал минь, 2019 онд арван ангитай Анагаахын алдартнууд кинонд тус тус тоглосон нь чамгүй жүжиглэх авьяастайг харж болно. Би бол АНГУУЧ-ийг үүсгэн байгуулагч. Яагаад Ангууч гэж нэрлэдэг вэ гэхээр, намайг бага байхад зааж зөвлөх хэн нэгэн, эсвэл  ах ч юм уу хэрэгтэй байсан. Яг над шиг ийм зүйл хүсч байгаа залуус олон байдаг гэж тэр 2018 онд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг төгссөн. Санхүүч мэргэжилтэй.  Түүний аав багад нь нас барсан бөгөөд ээж нь гадаадад байдаг тухай цахим сүлжээндээ хуваалцаж байв.Тэр саяхан Х.Мөнхжин, Санчир найзтайгаа хамтран эмнэлэг байгуулсан.Тэр гурван өрөө байр бэлэглэсэн. Б.Баттөр өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө хандив цуглуулж, 9 дүүгээ ганцаараа өсгөж буй 21 настай бүсгүйд гурван өрөө байр бэлэглэсэн билээ. Тэр 24 настайдаа эмээгийнхээ хагалгааны мөнгийг дааж, ид шидийн оронд спортынхоо амжилтаар 3,000 ам.доллар хандивлаж байсан юм.

Таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд алтан медальтай. Мөн Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин юм. Тэр өрсөлдөгчөө 10 секундэд буулган авсан. Тэр V телевизээс зохион байгуулсан Мастер тулаанч нэвтрүүлгийн үеэр хэн болохоо харуулаад амжсан юм.Тэр 1-р сургуульд арван жилээ төгссөн. Би ямар нэгэн хоббитой эмэгтэй хүнд дуртай. Зөвхөн ажлаа хийгээд, хичээлээ хийгээд амьдрах нь хэтэрхий энгийн. Хобби нь амьдралын хандлагыг эерэгээр маш их өөрчилдөг. Эрчүүдийн харцыг татсан сайхан бүсгүй байя гэвэл хийж байгаа, сонирхдог зүйлдээ үнэнч байж, түүндээ дурлаарай гэж бүсгүйчүүддээ уриалъя. Энэ нь өнөө цагийн хамгийн секси зүйл. Гоё даашинз, хөх, өгзгөөс ч илүү чухал. Өнөө цагийн залуус ийм зүйлийг л мэдэрдэг, хардаг болсон хэмээн Б.Баттөр нэгэн ярилцлагадаа онцолж байжээ.

error: Content is protected !!