Бадарчин-95 аялал : Казахстаны Шаты тосгонд таарсан ах – энэ манай Толгойтын шороо хүүхдээ өвдөхөд жоохон амсуулахад зүгээр болдог гэж ярьж билээ

Америк тивийн Аляскаас эхлэн явган аялалын баг удирдан Кальфорни мужийн өмнөд эрэг хүртэл аялж Бадарчин хэмээн цоллуулж явсан П. Батзориг өдгөө Сиэтл хотноо ажиллаж амьдрахын зэрэгцээ уран бүтээлийн олз арвинтай суугаа юм байна. Тэрбээр Америк дахь Монгол өгүүллэгүүд номоо эмхэтгэн бэлэн болгожээ.

Тэрбээр 1993 онд анх Бадарчин аялалаа эхлүүлж байжээ. Харин үүний дараа Бадарчин-95 аялалаа ганцаараа эхлүүлсэн бөгөөд энэ аялалын тэмдэглэлээс товч хүргэж байна.       

Бадарчин-95 аялал – Казахстаны Шаты тосгонд өдрийн 2 цагийн үед орж ирж явтал замын хажууд хэдэн хүүхдүүд илжигны дудран унаж тоглоцгоож байлаа. Гэтэл хоорондоо Монголоор : Одоо би уная чи зөндөө их уналаа ш дээ гэхийг сонсоод очиж та нар Монголоор ярьсан уу? гэж асуухад бүгдээрээ гайхаж харсанаа гүйлдээд цаана байгаа байшин уруу орцгочихлоо.Гайхаснаа дэлгүүр олохоор цааш алхтал нөгөө байшингаас олон хүмүүс гарч ирчихсэн даллаж дуудаж байна.Яваад очтол Казах хүмүүс Монголоос ирсэн гэнэ бөөн баяр хөөр болцгоов.Тэнд нийт 5-н айл байсан бүгд цугларав.

Налайхаас, Толгойтоос, БаянӨлгийгээс ирсэн гэнэ.Хоол хийж том баяр болов. Apxи дapc ч гаргаж бүгд их л сэтгэд хөдөлцгөөж Монгол дуу дуулцгааж настайчууд нь нулимс унагацгааж байв.Толгойтод жолооч байсан ах энэ манай Толгойтын шороо хүүхдээ өвдөхөд жоохон амсуулахад зүгээр болдог гэж ярьж билээ.Монгол дуутай кассет тавьж бүгд дуулж уйлалдаж байсан нь мартагддагүй юм.

Монголд бидний ёс заншил , шашиныг их хүндэлдэг байсан байна энд үнэхээр урам алга гэж ахлагч нь ярьж билээ.Зам хол эрт газар дөхөхөөр намайг хөдлөхөд бүгдээрээ холдон холдтол зогссоор үлдсэндээ. Хүний төрсөн газар нутаг,шороо гэдэг ямар их үнэтэй юм бэ дээ.

error: Content is protected !!