Тавдугаар сард Хилээ нээж, вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэн болон жуулчдыг хүлээн авна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байгаа гэдгээ өнөөдөр болсон хөл хорио тавих тухай хэвлэлийн хурлын үеэр дахин мэдэгдлээ.

Монгол улс тавдугаар сарын 1-нд нээнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Гэхдээ зөвхөн хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулна. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг наадмаас өмнө нээхийн тулд хилээ нээж байна. Учир нь хил нээснээс хойш хоёр сарын дараа нисэх онгоцны буудлыг нээх журамтай гэв.

Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ.

error: Content is protected !!