Ододтой бүжиглэе шоуны шүүгч О.Саранхүүгийн өмнөх ба одоогийн төрх /фото/

Ододтой бүжиглэе шоуны шүүгч О.Саранхүүг бүжгийн урлагт дурлагчид андахгүй ээ. Тэрбээр бүжгийн спортыг үр хүүхэд, хань ижил, мөрөөдөл гэж хардаг. Тиймдээ ч бүхий л амьдралаа уг спортыг хөгжүүлэхээр хүсэж тэмүүлж яваа нэгэн. Өдгөө 42 настай. Түүний ээж мэргэжлийн бүжигчин хүн юм. Ээж нь анхны бүжиг дэглээчдийн тэмцээнд түрүүлж байжээ. Зургаадугаар ангидаа О.Саранхүү бүжгийн тэмцээнд оролцоод түрүүлж байсан гэнэ. Үүнийг нь харсан ээж нь охиноо бэлтгэж улсын тэмцээнд бэлтгэж эхэлсэн аж. Энэ цагаас эхлэн бүжгийн урлагт хөл тавин эргэж буцалтгүй амьдралаа холбожээ.

Түүний анхны бүжгийн хувцасыг нь аав нь урлаж өгч байсан түүхтэй. Хөдөө аж ахуйн сургуульд элсэн ороод Хатан туул бүжгийн хамтлагт оржээ. Сургуулиа төгсөөд тус хамтлагтаа багшилж эхэлжээ. Удалгүй Star dance хамтлагт ороод улсын аварга болсон. 2009 оноос Moon dance бүжгийн хамтлагаа багачуудад зориулан нээсэн байна. Ингээд түүний удирдаж явсан тус хоёр хамтлаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож их амжилтын эхэллээ тавьжээ.

Бүжгийн урлагт спортын төлөвлөгөө, сэтгэлзүй, дасгалжуулалт нь маш их хэрэгтэй болдог аж. Ингээд О.Саранхүү Боловсролын их сургуульд магистр хамгаалж багшийн ур чадвар, спорт талаас нь олон зүйлийг сурчээ. Түүний эзэмшсэн мэргэжил нь инженер, эдийн засагч. Шавь нарынхаа эрүүл мэндэд маш их анхаарах хэрэгтэй болдог гэнэ. Аав, ээж нар нь юм шиг л шавь нараа бэлтгэдэг.Түүний нөхөр нь мөн л инженер мэргэжилтэй аж. Хосуудын том хүү бүжигчин болжээ. Хүүхдүүд нь бүжгийн спортоор хичээллэх ихээхэн дуртай гэнэ. Түүний нөхрийг О.Оюунбат гэдэг.

Moon dance клубын багш, дасгалжуулагч. Хосууд Хатан туул хамтлагтаа бүжиглэж байхдаа танилцаж байжээ. Тэд бүжгийн урлагаар л холбогдон гэр бүл болжээ. Өдгөө гурван хүүхэдтэй.

error: Content is protected !!