Спайк хамтлагийн Д.Маралгуа гадаад хүнтэй сууж хүү, охинтой болжээ

Монголын урлагийн ертөнцөд нэгэн шинэ дүрх нэмэгдсэн нь охидын Спайк хамтлаг байв. Тэд бол яах аргагүй охидын хамтлагийн анхдагч. Тэдний дараа Sweetymotion, Уруулын будаг  зэрэг хамтлагууд дуулж эхэлсэн юм. Спайк 1996 онд байгуулагдаж, анхны бие даасан тоглолтоо СТӨ-д гурван өдрийн турш хийж байжээ. Тус хамтлагийн хамгийн хөдөлмөрч бас даруухан гэгддэг байсан Д.Маралгуа Польшийн Варшав хотод Шопений нэрэмжит хөгжмийн академийн төгөлдөр хуурын ангид суралцсан, хөгжмийн өндөр боловсролтой нэгэн. Монгол залуутай анхны амьдралаа эхлүүлж хүүтэй болсон ч амьдрал нь бүтээгүй юм.

Харин Америк эрийг насныхаа ханиар сонгосон тэрбээр Би ханийнхаа дэргэд хүүхэд шиг болчихдог юм. Миний хань бол надад бурхнаас заяасан бэлэг гэж ярьж байсан удаатай. Харин одоо Америк нөхөртэйгөө аз жаргалтайгаа амьдарч явна. Хосууд хүү, охиноор бүл нэмж гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ.

Хөгжимчин Д.Маралгуа урлагийн элит гэр бүлээс гаралтай нэгэн. Түүний эгч нь дуучин Д.Сарангуа. Аав нь олны хайр хүндлэлийг хүлээсэн зохиолч Д.Даржаа. Ээж нь хийлч билээ. Түүний Америк нөхрийг Роберт гэдэг. Тэрбээр дуурийн дуучин аж.

error: Content is protected !!