Банкуудын АТМ бэлэн мөнгө дуусч сүлжээ тасалджээ

Засгийн газраас энэ сарын 10-25-ны хооронд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшин буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд ДЭМБ-ын зөвлөсний дагуу вакцин тариулсан хүмүүсийг 14-21 хоногийн хугацаанд бүрэн дархлаа тогтох хүртэл гэртээ байх, гадуур явахгүй байхаар шийдвэрлэсэн. Хaтуу xөл хорионы хугацаанд иргэн бүрийг орлоготой байлгах үүднээс Оюутолгой ХХК-ийн төлсөн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд хүүхдүүдэд олгох 300 мянган төгрөгийг хүүхдийн мөнгө ордог данс руу бүрэн шилжүүлж дуусчээ.

Энэ талаар Монгол банкны захирал Б.Лхагвасүрэн өөрийн цахим худаснаа Хүүхдийн данс руу орох 1196578 ширхэг 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж дууслаа гэсэн юм. 

Иргэдийн дансанд 300 мянган төгрөг орсонтой холбоотойгоор банкуудын АТМ ачаалал огцом нэмэгдэж улмаар мөнгө нь дуусч иргэд нэлээн бухимдалтай байгаа аж. Тэр дундаа томоохон, зах худалдааны төвүүд дэхь АТМ дэх мөнгө дууссан байна. Мөн банкуудын интернэт банкны аппликэйшн, мобайл банк, картын систем ажиллахаа болж гүйлгээ түр саатсан байна. 

Төрийн банк, Хаан банкнаас харилцагчдаа энэ талаар мэдээлж мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, Төрийн банкны банк хоорондын гүйлгээ удааширсан бол Хаан банкны гүйлгээ тэр чигтээ саатсан байна. Инженер, техникийн ажилчид ажиллаж буй тул иргэдийг хүлээцтэй байхыг дээрх банкуудаас анхааруулжээ. 

error: Content is protected !!