Архи зарахгүй, QR кодоор зорчино гэлээ

Улсын онцгой комиссын хөл хорио тогтоох шийдвэрээ өчигдөр танилцуулсан. Хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 10-25-ны 06:00 цаг хүртэл тогтоох юм. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуй нэгж байгууллага тодорхой маршрутын дагуу зорчих QR код олгох, 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлс, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гарсан билээ.

Түүнчлэн тогтоолд хөл хорионы үеэр иргэд оршин суугаа газрын гадна талбайд алхах, дугуй унах нээлттэй ч нэг дор гурваас олон хүн цуглахгүй байхыг үүрэг болгов. Уг асуудлыг нарийвчлан шийдэх үүргийг НОК-д олгосон ба автомашины тэгш сондгойгоор зорчуулах байр суурьтай байгаа аж.

error: Content is protected !!