Bакцины тун хоорондын зай урт байх тусмаа сайн


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 16,950 хүн вакцин хийлгэснээр дархлаажуулалтад хамрагдсан нийт хүний тоо  599,132-д хүрээд байна.

Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт 3697 хүн вакцинд хамрагдсанаар нийт 488,254 хүн, орон нутагт 13,253 нийт 110,128 вакцинд хамрагдаад байна.

Дэлхийн хэмжээнд нийт 669,248,795 хүн вакцинд хамрагдаад байна.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр – Хөл хорионы өдрүүдэд өвчнийг хумих зорилгоор 15 хоног вакцинжуулалтыг түр зогсоосон. Тун хоорондын зай урт байх тусмаа сайн бөгөөд вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дараа хийлгэх боломжтой. Тиймээс хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүс санаа зовох зүйлгүй гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байна гэж мэдээллээ.

error: Content is protected !!