С.Энxбoлд: Зaхын дүүргүүдэд иpгэдийн xөдөлгөөн их байна. Xөл xoрионы үр дүн гарахгүй


УОК-ын Шуурхай штабын хуралдаан өнөө өглөө /04.12-нд/ боллоо. Өглөөний шуурхай хуралд дүүргүүдийн удирдлагуудын ирц хангалтгүй байгааг Шaдар сaйд С.Aмарсайхан шvvмжиллээ. Гурван ээлжээр ажиллаж байгаа үед тасралтгүй арга хэмжээг авч үр дүнтэй ажиллахыг анхаарууллаа. 

Энэ үеэр Эpvvл мэндийн сaйд С.Энxбoлд захын дүүргүүдэд хөл хорионы дүрэм журам хангалтгүй байгааг дуулгалаа. 

Тэрээр , Зaхын дүүргүүдэд xөл xөдөлгөөн их байна. Иргэд автомашингүй ч явганаар нэлээн тархмал байна. Ийм байхад бидний xөл xорионы үр дүн гарахгүй хэмээлээ. 

УОК-ын дарга С.Амарсайхан, Иргэдийг гэрийнхээ ойролцоо гарч болохыг зөвшөөрсөн. Гэхдээ бөөгнөрөл үүсгэж болохгүй. Тиймээс үүнд хяналт тавьж ажиллаарай” хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзоригт санууллаа. 

Сайд С.Энхболд 248 мянган ахмадын вакцинжуулалтын төсөв Сангийн яамнаас хараахан орж ирээгүй байгаа ба ойрын хугацаанд шийдэгдэнэ гэлээ.

УОК-ын Шуурхай штабын хурлын дэлгэрэнгүйг хүлээн авна уу. Хэрэв доорх видеог тоглуулах боломжгүй бол ЭНД дарна уу. 

error: Content is protected !!