Сошиал од Б.Цэцэгийн өмнөх ба одоогийн төрх /фото/


Азийн шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон Б.Цэцэгийг дух Цэцэгээ гэдгээр нь урлагийнхан андахгүй. Мэргэжлийн бус жүжигчин хэрнээ Америкчуудын бүтээсэн Хадаг дэлгэцийн бүтээлээр Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан. Б.Цэцэг ээж болоод нэлээдгүй жин нэмж таргалсан байдаг. Бие давхар болоод танигдахын аргагүй өөрчлөгдөж нэлээд жин нэмсэн тэрбээр сошиалд турсан нууцаараа од болоод амжсан нэгэн.

Хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар нэг жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гэдэг. Ээж болох бэлтгэл хуудсаар бүсгүйчүүдийг байлдан дагуулж нэлээдгүй нэр хүндийг олоод авсан. Харин өдгөө сошиалд түүний ам дутчих вий хэмээн ихэд оролцох юм аа гэх шүүмжийг мэр сэр сонсох болсон билээ.

Тэрбээр хуульч эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй. Одоо харин эдийн засгийн доктор болохоор суралцаж яваа. Б.Цэцэг бүсгүйчүүдийг тураах их үйлсэд хүчин зүтгэж явахдаа би эмэгтэйчүүдэд хэзээ ч хоолоо сой гэж зааж зөвлөдөггүй. Хамгийн чухал зүйл бол тархиа цэгцлэхийг зөвлөдөг. Тэр уулзалтад ирж чадахгүй, өөрийнхөө хувьд нэг алхам хийхгүй, фитнессийнхээ хувцсыг үүрээд фитнесс зорьж чадахгүй байгаа хүн өөрийгөө бүдүүн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр юуны өмнө өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, итгэлтэйгээр энэ алхмыг хийж чадах болтлоо тархиа бэлд л гэдэг. Тархиа бэлдсэн хүн хөргөгчөө онгойлгоод хэрэггүй зүйлээ гаргаж хаяад, хэрэгтэй зүйлээ худалдаж авах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Тэгэхээр идэж уудаг муу зуршлаасаа татгалзаж чадна аа гэсэн үг. Энэ л хамгийн түрүүнд хийх зүйл.

Гэтэл хүмүүс одоо яг л илбийн юм шиг, ямар ч хичээл зүтгэлгүйгээр, доороо гурав эргээд л турчихна гэж боддог болж. Тийм юм хүсэж байгаа бол та нөгөө л xop-оо идэх болчхоод байгаа юм. Xop гэдэг бол тураах бэлдмэл болох кофе, цайнууд юм. Тэгэхээр таны элэг цөс, нойр булчирхай, бөөр гэх мэт цул эрхтнүүд өвчилнө, ингэснээр та илүү хурдан хөгширч, арьс шарлаж, хоол идэх дур хүсэлгүй болно. Хоол идэхгүй бол өөр хаанаас энергиэ авч, өөрийнхөө ажил хөдөлмөрийг эрч хүчтэй хийх вэ.

Энэ бол буруу сонголтоос үүсэж байгаа муу үр дагавар. Байнга аливаа юмыг амар хялбархнаар хийх гэж бүү оролд, өөрөө нэг удаа хичээгээд үз. Үнэндээ хүмүүс маш залхуу байна, хэтэрхий их бэлэн юм хүсдэг болж. Таргалахад ч бас цаг хугацаа их ордог шүү дээ, турахаас ч илүү. Гэтэл хүмүүс турахаас таргалах нь илүү хурдан гэж боддог, үгүй шүү дээ. Түүний хамгийн энгийн зөвлөгөө энэ юм хэмээн зөвлөгөө өгдөг байжээ.

error: Content is protected !!