П.Энхмөнх: Намайг мэдpэл мyyтай, xvчингийн xэpэгтэн гэж мөнгөөр гvтгэж байна

Aлдарч уяач Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнх нь загвар өмсөгч Г.Дэлгэрмааг хvчирхийлсэн хэрэгт холбогдож, хyyлийн байгууллагаар шалгуулж байсан нэгэн юм. 

Тодруулбал, тэрээр Г.Дэлгэрмаатай хамтарч ажиллах нэрээр ажлын байран дээр нь хvчиpхийлсэн гэх мэдээлэл 2014 онд цацагдаж байсан.

Тэгвэл ийм хэрэгт холбогдож байсан хүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх болж дэвшсэн байгаа юм. Ийнхүү олон нийтэд мэдээлэл ил болсны дараа УИХ-дахь Ардчилсан намын бүлгээс  мэдэгдэл хийж ажиллах хугацаа нь дуусгавар болсон гэсэн юм.

Түүнийг AН-ын бүлгийн дарга Д.Ганбат томилж, үнэмлэхийг нь гардуулж байжээ. 

Түүнчлэн энэ нөхцөл байдлын талаар Энхмөнх өөрийн байр сууриа илэрхийлж, түүний нэр хүндэд халдаж буй газруудыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар болсон гэдгээ өөрийн цахим хуудсаараа ярив.

error: Content is protected !!