Д.Намсрайноровын xaмтpaгчийн тyxaй /фото/


Авьяаслаг Монголчууд шоунд оролцож шилдэг 32-т үлдэж байсан бүжигчин, иогийн багш Д.Түвшинзаяа Ододтой бүжиглэе-д дуучин Д.Намсрайноровын хамтрагчаар оролцож буй билээ. Хөшсөн модон биетэй байсан дуучин залууг уян налархай хөдөлгөөнтэй болгоод буйд олон үзэгчид ам сайтай байгаа юм.

Э.Түвшинзаяа СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Монгол улсынхаа долоон удаагийн бүжгийн аварга болж байжээ. Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн анхны монгол бүжигчин гэнэ.

Латин, Балет, Жазз болон бүжгийн бусад төрлүүдээр 10 жил хичээллэж буй туршлагатай авьяаслаг бүжигчин юм. Тэрбээр 2017-2019 онуудад ХБНГУ, БНХАУ , Англи улсад зохиогдсон Латин Формейшн бүжгийн ДАШТ тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.

Мөн олон улсад багшлах эрхтэй иогийн багш. BETI Dance Studio Mongolia багшилдаг. Ийнхүү олон түмэнд өөрийн авьяасаа харуулахаар Ододтой бүжиглэе шоуны урилгыг хүлээн авч оролцож байгаа нь энэ юм.

Түүний партнёр нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Намсрайноров. Тэрбээр 2006 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд уянгалаг хоолой, өтгөн сайхан хөмсгөөрөө сонсогч фэнүүддээ танигдаж ард түмний сонсох дуртай Хонгор чамдаа, Дурлан дурлан хайрламаар дуунуудыг амилуулсан билээ. Тус шоунд оролцоод одоогоор 10 килограмм жин хасаад буй гэнэ шүү. Уг шоуны ачаар дууч залуугийн фэнүүд нь Европ дүр төрхийг нь басхүү хараад царайлаг залуу юм аа гэлцэх болж.

error: Content is protected !!