Б.Болороо ээжийгээ дахин aжил xийлгvvлэxгvй, xөxний xaвдap тусжээ гэв


Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороог өдгөө танихгүй хүн үгүй. Түүний ээж хөхний хавдар тусжээ. Энэ тухай тэрбээр ээжээр минь үсээ засуулдаг байсан үйлчлүүлэгчдэд нь баярлалаа. ээжийгээ дахин ажил хийлгүүлэхгүй болсныг дуулгаж байна.ээж маань хөхний хавдар болжээ. Өөрийнхөө хавдартай болсон гэдгээ мэдчихээд надад хэлэхгүй л яваад байж. намайг яаж цочирдож хүлээж авахыг мэддэг болохоороо, ажил их байхад нь гээд л өөрөө эмнэлгээр яваад байж.

Миний охин ямар ажилтай байна, ажил нь гайгүй юу гээд байхаар нь бидний хооронд орой бүр өрнөдөг тэр энгийн нэг яриа шигээ хүлээж аваад л өө маргааш тийм тийм ажилтай, тийм тийм юм амжуулна гээд л тайлагнаж байлаа. Тэгээд яасан ээжээ зүгээрүү гэхээр өө зүгээр зүгээр охиныгоо ядарч байгаа байх гээд асууж байхгүй юу гээд л ярьж байсан.Энэ 5 дахь өдөр буюу 4 сарын 09-ний өдөр өглөөнөөс авахуулаад баахан ажил төлөвлөчихсөн, дараалласан хурал уулзалтуудтай байлаа. Тэгэж тэгэж орой гэртээ 10 өнгөрч орж ирлээ. Гэтэл ээж хоолоо идчих ээж нь хэлэх юм байна л гэнэ, хажуунаас охин юугаа ч ойлгохгүй баярлаад л амаа дарж инээгээд эмээ хурдан хэлээ би тэвчихгүй нь гээд байлаа. Маш аз жаргалтай царайтай байж байгаад л гэнэт “ээж нь хөхний хавдартай болсон өнөөдөр явж эдийн шинжилгээ өгсөн” гээд харуулж байна. Гоё мэдээ хэлэх гээд байна, эсвэл надад сюрприз барих гэж байна гээд хүлээж байсан би гэнэтийн цочролд орлоо, 00-доо орж хаалгыг нь түгжээд уйлж сууж байсан нэг мэдэхэд манайхан 00-н хаалга эвдээд орж ирсэн. Гэтэл би муурч унаад газар хэвтэж байна.Үнэхээр миний ганц айдаг зүйл ээж маань өвдөх. Ээж маань намайг төрүүлсэн, бүтээсэн хүн учраас би ээжгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй юм.

Саяхан хүзүүндээ мэс хийлгэхэд нь л би чинь ухаангүй гүйж, уйлж дуулаад явсныг ээж харсан учраас хөл хорио тогтоогоод гэртээ байх үеэр нь хэлье гээд нуусан байна.Киног амьдралаас сэдэвлэдэг юм байна. Ээж маань надад хэлэхгүй орь ганцаараа хүн шиг эмнэлэг дээр очиж хортой хоргүйгээ тодорхойлуулахаар эдийн шинжилгээ өгчихөөд наашаа ирэхдээ автобусанд суугаад ирж. Гэтэл би тэнд нэг л их ажилтай хүн яриа хийгээд л явж байж. Эмнэлэгт байхад нь хамт яваа хүнээ дууд хэлэх юм байна гэхэд нь хэн ч байгаагүй юм байна. Би үүнийг сонсоод гол гогдоод үнэндээ өөрийгөө үзэн ядсаар л сууна.

Эмч хэлэхдээ 2 жилийн өмнө үүссэн хавдар байна гэсэн гэнэ. Талийгчийг өнгөрөхөд л гэнэтийн шок хямралд ороод үүссэн байна. Ээж маань намайг хатуу бай, чанга бай гэж загнасан. би яахавдээ баахан л уйлж унжсан. Одоо цаашид тийм байхгүй ээ, ээжийгээ эмчлүүлж, удаан хамт амьдрахын тулд, охиноо сайн өсгөхийн тулд илүү хатуу байж, илүү их хөдөлмөрлөх болно. Ээжийгээ эмчлүүлж, юугаар ч дутаахгүй сайхан амьдруулахын төлөө хичээж амьдарна.Одоо ээжтэйгээ хамт эмнэлгээр явж, хавдрыг нь эмчлүүлэх болно, заавал эрүүл болгож, гуч дөчийг нь үзүүлж урт наслуулна. Намайг одоо байгаагаасаа хүчтэй бай, одоо байгаагаасаа илүү хичээ гэж байх шиг байна.

error: Content is protected !!