Топ Э.Одгэрэл олны стрессийг тайлав


Монголын загварт Мөнхийн гэх тодотголыг зүүснээсээ хойш улам ч залуужаад авсан топ Э.Одгэрэл олныг дуу хуураар баясгалаа. Үргэлж л өөрийнхөө үзэсгэлэн гоог тодруулсан дуу алдам зураг авалтаараа олны нүдийг баясгадаг байсан. Тэгвэл энэ удаад дуу дуулж олонд өөр нэгэн дүрээрээ таалагдлаа.

Тэрбээр Каринти-14 шоу нэвтрүүлэгт оролцож Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хамгийн анх дуулж олон нийтийн хүрээл болгосон Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би гэсэн уран бүтээлийг амьд хөгжимтэй тун эвлэгхэн дуулав.

Э.Одгэрэл микрт бага насаа өнгөрүүлсэн, 7 хүүхэдтэй өнөр бүлийн отгон охин. Багадаа бүжиглэх дуртай, хичээлдээ явах дургүй охин байснаа нэгэнтээ дурссан удаатай. Дунд сургуулиа дүүргэчихээд тухайн үеийнхний нийтлэг жишгээр ажилчин ангийн эгнээнд тэр шилжив. Ер нь ажиглахад алтан үеийн мисс, загвар өмсөгчдийн ихэнх нь ажилчны эгнээнээс алдрын оргил өөд алхсан байдаг.

Тус шоуны үеэр Монгол коммент нэвтрүүлгийн Батбилэг, Топ модель Э.Одгэрэл нар хөтлөгч хийж буй. Тэд дуулах даалгавар авсан юм. Харин топ дуулж чаддаггүй гэдгээ хэлсэн ч үзэгчдээ хүндлэн өөрийн чадлынхаа хэрэнд дуулав. Түүнийг үзэгчид ихэд хүндэлсэн бөгөөд дажгүй дуулж байна хэмээн сайшаав.

Дуулах нь бүү хэл бүтэн дууны үг мэддэггүй хүний дэргэд шаггүй дуучин юм аа тэр.

error: Content is protected !!