Дуучин Сологийн удтал нууцалсан хайрын эзэн


Гурван охин хамтлагийн дуучин Соло буюу Д.Солонгоог төрөл арилжсан гэж болно. Тэрбээр гоо сайхны хагалгаанд орж улам хөөрхөн болоод урлагтаа эргэн ирсэн. Соло уран бүтээлээ хийж цомог хүртэл гаргаад амжсан билээ. Түүнийг хайраа олсон хэмээх болсон. Тэгвэл дууч бүсгүй хайрын эзнээ ихэд нууцалдаг.

Удтал нууцалсан амрагийг Гранд сэтгүүлийнхэн ил гаргав. Mongolian Huyndai компанийн босс М.Энхмандах 3 охин хамтлагийн дуучин Сокотой романс үүсгэсэн халуухан сенсацийг ил болгосон удаатай.

Түүний хайрын эзэн нь том охинтой бөгөөд нэг хэсэг олны танил охидоороо гангардаг аавуудын жагсаалтад дээгүүрт жагсаж явсан нэгэн юм. О.Энхмандахын охин нь хэдэн сарын өмнө нярайлж өвөө болсон гэнэ лээ.

Д.Солонго айлын ганц охин. Хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Гэр бүлд нь түүнээс өөр урлагийн хүн байхгүй гэсэн. Эмээ нь түүнийг Хөгжим бүжгийн коллежид элсүүлэхээр хөтлөж очоод шалгуулж байж. Д.Солонго ч тэнцэж, төгөлдөр хуурын ангид орж, улмаар дүүргэжээ.

Тэрбээр эмээгээ өөрийг нь урлагийн хүн болох замд оруулсан хүн хэмээсэн бол урлагт хөтлөсөн зүйлээ төгөлдөр хуураа гэдэг нэгэн. Тэр анх ангийнхаа хүүхдүүдийн хамт Ирээдүйн одод тэмцээнд орж Гранпри шагналын эзэн болж байж. Тэндээс л 3 охин хамтлагаа байгуулах, өнөөдрийн амжилтаа олох суурь тавигджээ.

error: Content is protected !!