Жүжигчин Золоо монгол бичиг сурч байна

Найруулагч Б.Тамирын анхны эхнэр, охиных нь ээж гэдгээр анх олонд танигдсан жүжигчин Г.Золзаяаг танихгүй хүн бараг байхгүй. Тэрбээр Хятад улсад суралцаж байгаад коронавирусийн халдварын тархалтын улмаас эх орондоо ирсэн. Ирсэн даруйдаа уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд хэд хэдэн контентод оролцоод авчээ. Тэгвэл энэ удаагийн хөл хорионд Үндэсний бичгээ сурч, үр дүнтэй өнгөрүүлэхээр Боловсрол суваг телевизтэй хамтарчээ.

Нэг хэсэг амрагийн харилцаагаараа нэлээдгүй дуулианыг дэгдээж явсан түүнийг ойр дотныхон нь нэлээн томоожсон гэх болж. Залуу насандаа алдаж оноо л биз. За энэ ч яахав Ерөнхийлөгч Үндэсний бичгээ заах болсонд олон хүн баярлан сурч буй гэнэ шүү.

Олны танил эрхэмүүд хүртэл сэргээн суралцаад тун чиг идэвхтэй буйгаа дуулгах болсон. Өдгөө төрийн албаныханд хүртэл орж байгаа. Ер нь тэгээд цаашдаа үндэсний бичгээрээ уншиж, бичиж чадахгүй бол төрийн албанд ажилд орно гэж ярих ч хэрэггүй болж байгаа юм байх оо.

Жүжигчин бүсгүйг сүүлийн үед охинтойгоо хамт амьдрахгүй байгаа гэх шуум дэгдэв. Найруулагч Б.Тамир охиноо өөр дээрээ авсан уу эсхүл хоёр гэрийн дунд явдаг ч байж мэдэх. Ямартай ч аавтайгаа хамт болзоод л яваа гэнэ лээ.

Охиныг минь эмээ өвөө нь маш сайн хардаг болохоор би ч санаа амар байх юм. Охин маань ч уран бүтээлийг маш сайн ойлгодог. Хүүхэд болсон хойно ээжийгээ Гэртээ хурдан ирээрэй, хэзээ ирэх вэ гэдэг ч Зураг авалтынхаа үеэр даарваа, хоолоо сайн идээрэй гээд л үргэлж санаа тавьдаг юм, охин минь. Уран бүтээлч хүний хүүхэд цаанаа өөр байдгийг ойлгож л явна хэмээн Золоо ярьж байсан удаатай.

error: Content is protected !!