Ч.Сэлэнгэ: Хvн өBчинд л cөxөpдөг


УИХ-ын гишүүн Н.Учралыг танихгүй хүн ховор. Тэрбээр залууст дуучнаараа илүү танигдсан. Анх Темон хэмээх нэрээр Монголын хип хоп урлагийг байлдан дагуулж явсан хорин хэдтэй залуу өнөөдөр Монгол Улсын Их хуралд багтаж, буурь суусан залуу болжээ.

УИХ-ын гишүүн Н.Учралын бие чилээрхэж монголдоо олон сар эмчлүүлсэн ч тусыг эс олж гадаад руу явсан. Ханийг өвчтэй байхад нь өргөж тэтгэсээр эрүүл саруул болгоод эх орондоо аваад ирсэн түүний хань Сэлэнгийг сайн хань хэмээн магтаж байна.

Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч Н.Учрал гишүүн заяаны ханиа зөв сонгожээ.

Ч.Сэлэнгэ өөрийн цахим хуудсандаа бусдад хандан ийн бичжээ. Тэрбээр бичихдээ, Хvн өBчинд л cөxөpдөг. Өөр юу ч байсан даваад л гарна. Хайртай дотны хүмүүсийнхээ төлөө эрүүл байгаарай бас гэртээ байгаарай хэмээн бичээд нөхрөөрөө буюу УИX-н гишүүн Учралаар авахуулсан зургаа нийтэлжээ

error: Content is protected !!