Дуучин Укагийн өмнөх ба одоогийн төрх /фото/


Дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан Укагийн өөр нэгэн мэргэжил нь бүжигчин юм. Укаг эрлийз гэж олон хүн боддог. Гэвч түүний аав Даваа Увс аймгийнх, харин ээж Заманд Хөвсгөл аймгийнх юм. Мөн түүний төрсөн дүү хөтлөгч Уранзаяа билээ.

Түүний дуртай брэнд Channel, Gucci. Тэрбээр Нэгүн студийн анхны бүрэн хэмжээний Hi Honey уран сайхны кинонд тоглож байсан. Укагийн төрөлхийн үс нь бор өнгөтэй. Үсээ 12 жил шараар будаж байгаа.

Ука фенийхээ өгзөг дээр гарын үсэг зурсан анхны монгол дуучин. Хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэгэн залуу өгзөг дээрээ гарын үсгийг нь зуруулахыг хүсэж байжээ. Тэрбээр The voice of Mongolia шоуны шүүгчээр ажиллаж байсан билээ.

Киви хамтлагийнхаа ахлагчийн хувьд нөгөө хэдээсээ түрүүлж соёлын тэргүүн авсан. Мөн Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм. Өдгөө түүнийг сошиалд 560 мянган хүн инстаграмд дагадаг.

error: Content is protected !!