Хөршүүддээ зориулж дуулсан Ө.Пүрэвжаргал 7 сая төгрөгийн хандиваараа байшин барина гэв


Хөл хорионд орсон хөршүүддээ зориулан хашаан доторх чингэлэг дээрээсээ дуу хуураа өргөсөн Ө.Пүрэвжаргалын тоглолтыг NTV телевиз түүний зөвшөөрөлтэйгөөр дахин зохион байгуулж, олон нийтийн сүлжээнд цацсан билээ.

Энэ үеэр маш олон хүн түүнд сайхан сэтгэлийн илэрхийлэл болгож, мөнгөн хандив өгөхийг хүсч, телевизийн уран бүтээлчидтэй холбогдсон тул Ө.Пүрэвжаргалын дансыг лайв тоглолтын дундуур зарласан байна. Ө.Пүрэвжаргал тоглолтын үеэр данс зарлагдсаныг мэдээгүй бйасан бөгөөд тоглолтын дараа дансанд цугласан мөнгийг сонсоод, нулимс унаган, талархал илэрхийлжээ.

Үзэгчид түүнд сайхан тоглолт зохион байгуулж, эерэг хандлага төрүүлсэнд нь талархаж, 7 сая төгрөг илгээжээ. Ө.Пүрэвжаргалын гэр бүл энэ мөнгийг өөрийн гэсэн байшинтай болоход зарцуулахаар төлөвлөсөн гэнэ.

Тэрбээр урлагаар явья гэж нээх боддоггүй аж. Зүгээр л урлагт дурласан, хайртай л хүн гэлээ. Энэ тухайгаа, Манай ээж Эрдэнэтийн чуулганд уртын дуу дуулдаг байсан. Хэсэг дуулж байгаад хувийн шалтгаанаар урлагаасаа хөндийрч байв. Ингээд бодохоор ээж минь л намайг дуунд дуртай болоход нөлөөлсөн болов уу. Би олон жилийн өмнөөс сүмд явж эхэлсэн. Cvмд гитар, төгөлдөр хуур зэрэг хөгжим заана, залуучууд дуулна. Тэднийг харж сонссоор нэг л мэдэхэд урлагт дуртай болчихсон байсан. Universe best songs гадаад дууны тэмцээнд оролцож шилдэг 21-т багтаж байлаа. Өөрийгөө сорьж үзсэн энэхүү тэмцээн ч бас дуу хөгжимд татагдах томоохон хүчин зүйл болсон хэмээн ярилаа.

error: Content is protected !!