Эршүүд Навчаагийн өөрчлөлт олон хүүхнүүдийг шууруулж байна


Жүжигчин Б.Навчаа сүүлийн үед Бажи Ялалт нарын влогын ярианы сэдэв болоод байгаа билээ. Түүний жингээ хасах гэж Балетаар хичээллэж байсан нууцыг их сургуулийнхан ангийн анд олонд дэлгээд авсан. Эршүүд Б.Навчаа гоё болох гэж зүтгэж л явна.

Тэрбээр гоо сайхандаа ихээхэн анхаарч цагаа зориулах болсон гэнэ. Фэнүүд нь ч түүнийг хоёр охинтой ээж гоё сайхан байж үргэлж тэдэндээ үлгэр жишээ байх хэрэгтэй гэлцэж байна.

Жүжигчин бүсгүй хөмсөг шивүүлж, нүүрний арьсаа өргөх массажинд оржээ. Массаж нь бол үнэн тасархай шууд мэдэгдэнэ хэмээн Б.Навчаа өөрийн өөрчлөлтөө хуваалцлаа.

Түүний өөрчлөлт олон хүүхнүүдийн нүдийг хужирлаж байна. Хаана, хэдэн удаа хийлгэж болдог талаар олон эмэгтэйчүүд түүнээс их л асуужээ. Хээ шаагүй эршүүд жүжигчин маань удахгүй бүүр гоо бүсгүй болох нь.

error: Content is protected !!