Э.Цэрэн, Лодой xoёp Өнөpөөг диccлэв


Монполиметын Ц.Гарамжавыг танихгүй уншигч ховор. Түүнийг Зариг сайтын сэтгүүлч Өнөрцэцэгт Төрийн ордоны кордиорт явахад нь гүйж ирээд таны Монгол банкнаас авсан зээлийг яахаараа ард түмний мөнгөөр төлдөг юм гэж дайраад сошиалаар дуулиан тарьсан бичлэг нэг хэсэгтээ цацагдсан. Тэгвэл Ц.Гарамжав нь тус банкнаас зээл аваагүй бөгөөд Монполимет компани Монгол банктай хамтарч олборлосон металлаа тушаасаар байжээ.

Гэтэл Монгол банк алдагдал хүлээсэн хэмээн уг компаниар 10 тэрбум төгрөгийн алдагдлыг төлүүлэх болсон аж. Харин үүнийг нь шүүх Монгол банкны дангаараа хариуцаж хийсэн санхүүгийн менежментийн алдагдлыг алт тушаагч компаниуд үүрэх ямар ч үндэслэлгүй гэж хэдэнтээ шийдвэр гаргасан байна.

Ямартай ч өөрийгөө буруугүй гэдгийг шүүхээр тогтоолгосон Ц.Гарамжав сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэр төрөө сэргээхээр шүүхэд өгчээ. Харин Н.Өнөрцэцэг 10 удаа шүүхийг хойшлуулсан гэнэ. Ийм л зүйлийг Ц.Гарамжав Улаан бал нэвтрүүлэгт орохдоо ярьжээ. Эл асуудалд шүгэл үлээгч Э.Цэрэн хүртэл ам нээж байсан удаатай. Тэгвэл тэрбээр,

Сэтгүүлчид ээ! энэ бусдыг доромжилж гүтгэсэн, эд хөрөнгөө гайхуулж аархсан ёс зүйгүй балай Өнөрцэцэгээ зогсоогооч! ОюунЭрдэнэ, Нямбаатар нар захиалгаар Заригаар хүн гүтгүүлэхээ зогсоогоочээ! Наад Өнөрцэцэг чинь мэдлэг хомсч хэнд ч дийлдэхгүй аархуу мэргэшссэн шантаажчин боллоо! Ийм хүн сэтгүүлч хийх ёс зүй болоод эрх байхгүй! Одоо хөрөнгөөрөө гайхуулсан бусдын эмзэг сэдвээр сэвсэн албин чөтгөр боллоо! Оюун Эрдэнэ засгийн газрын үндсэн үүрэгээ ард түмнийг хэдэн хэвлэлээр мунхруулан мансууруулах гэж ойлгоод байх шиг! Зурагтаар явуулах өөрийн 50% эзэмшдэг Херо энтертайнмэнтаар Карантины 14 хоног явуулж байх шиг. Карантины 14 хоног шоундаа төсвөөс хэдийг зарснаа ил тод болгооч хэмээн байр сууриа илэрхийлэх нь тэр.

Улаан бал нэвтрүүлэг олон нийтэд цацагдсны дараа сэтгүүлч Өнөрцэцэг, төлбөртэй ярилцлага хөтлөхийн зовлонг мэднэ. Чи ажлаа л хийж байгаа. Гэхдээ заригийн хөрөнгө оруулагч Н.Учрал гишүүн гэж би ярьж байгаагүй шүү. Заригийг би утастай л эхэлсэн, ахиад хэлье, утас өнөрцэцэг хоёр байсан юм шүү.Надад олон нийтийн эрх ашиг бий, түүнд идсэн мөнгөө төлөхгүй байх эрх ашиг бий гэлээ. Үүний хариуд Улаан балын хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу Чи зүгээр олон долоон үггүй уучлал гуй Өнөрөө. Гүтгэлэггүй, хариуцлагатай Сэтгүүлзүй хийж авахгүй бол удахгүй бид бүгд амаа бариулна. Бариулаад ч эхэлчихсэн. Сайн бод, Нийгэмдээ салбартаа битгий гай тариад байгаа гэсэн нь олон хүнийг талцуулаад байна. Уг асуудлыг шүүх нь шийдэж энэ хоёр сэтгүүлчийн хэн нь үнэн зөв мэдээллийг ард түмэнд түгээсэн гэдэг нь удахгүй харагдах биз ээ.

error: Content is protected !!