Г.Ундармаагийн ганц охин Бэрцэцэгийн өөр төрх


Урлагийн салбарт хамгийн их хүмүүнлэгийн ажил хийж, нийгмийн хариуцлагаа бүрэн биелүүлж яваа жүжигчин Г.Ундармааг таних хүн олон. Амьдралоги кинонд нь түүний ганц охин Бэрцэцэг тоглосон. Ээжийнхээ залуу насны дүрд тоглож анх удаа дэлгэцэнд дүрээ мөнхлөөд авсан.

Б.Бэрцэцэг их эрх танхи өссөн гэдэг. Нано технологийн инженер мэргэжлээр суралцаж яваа. Бүжгийн эвсэлтэй бөгөөд сүүлийн үед энэ спортоор түлхүү хичээллэх болжээ.

Жүжигчин Батмаагийн A Beautiful Soul ft. Man on the Moon дууны клипэнд бүжиглэж Бэрцэцэг өөрийн өөр нэгэн төрхөө мөнхөлжээ. Ээжтэйгээ усны дусал мэт адилхан түүний өхөөрдөм төрх клипнээс тод харагдана.

Бэрээ ээжийнхээ ажилд тусалж зураг авалтын турш түүнийг дагадаг гэнэ лээ. Мөн ээж нь охиндоо сайн зөвлөгч, найз, туслагч нь байж чаддаг бөгөөд ний нуугүй дотно ярилцдаг байна. Эгч дүүс шиг л харилцаатай байдаг болохоор ээжээсээ юу ч нуудаггүй гэнэ шүү.

error: Content is protected !!