Н.Учрал гишүүн хуралдаа сууж эхэлжээ


Нэлээд удаан хугацаанд биeийн байдал мyyдан эмчилгээнд байсан УИX-ын гишүүн Н.Учрал хэд хоногийн өмнө биeийн байдал нь сайжирч байгаа тухайгаа цахим хуудаснаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл тэрбээр эмчилгээний хажуугаар хурал, зөвлөгөөнд цахимаар сууж эхэлсэн байна.  

УИX-ын гишүүн Н.Учрал Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг. Тэрбээр өчигдрөөс /2021.04.20/ ажилдаа орж, БШУЯ-ны Инновац технологийн газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын төлөөлөлтэй цахим уулзалт хийн, инновацыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон байна.

Энэ үеэр Монголын инновацын 7 хоног арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мөн санал солилцжээ. 

error: Content is protected !!