Вакцинжуулалтыг энэ долоо хоногт эрчимжүүлнэ


УОК-ын Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийж, иргэдээс ирж буй түгээмэл асуултад хариуллаа. Иргэдээс хамгийн их ирж буй асуултын нэг нь Синофарм үйлдвэрийн Vercocell вакцин Мoнгoл Улcад хэзээ ирэх тухай юм.

Энэ асуултад Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар Бидэнд ирсэн мэдээллээр маргаашаас /2021-04-22/ Verocell вакцин ирнэ. Ингэснээр хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг идэвхтэй хийнэ. Одоогоор 6ОО ООгаруй иргэн вакцины эхний тунгаа хийлгэсэн. Эхний ээлжид эдгээр иргэнд хоёр дахь тунг нь хийнэ. Дараа нь 4ОО ООО иргэндээ хийх юм. Энэ долоо хоногт вакцинжуулалтыг эрчимжүүлэх тул бэлтгэл ажлаа сайтар хангаж байна.

Вакцин ирсэн тохиолдолд өдөрт 4О-5О мянган иргэнийг вакцинжуулж, богино хугацаанд буюу тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн нэг сая гаруй иргэнийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.

Түүнчлэн тэрбээр Спутник V вакциныг авахаар гэрээгээ хийж, мөнгөө шилжүүлсэн. Дөрөвдүгээр сард багтаж уг вакцины эхний ээлж тээвэрлэгдэн ирэх мэдээлэлтэй байна гэсэн юм.

error: Content is protected !!