Жүжигчин Ари, Эрдэм хүүтэйгээ хамт

Жүжигчин Ари буюу Б.Ариунчимэг шинэ оны босгон дээр хөл хүнд гэдгээ олонд дуулгасан. Тэгвэл тэрбээр амаржаад удаагүй байгаа билээ. Охин Эгшиглэнгээ дүүтэй болгосон жүжигчин бүсгүй жаргаж сууна. Бяцхан хүүдээ Эрдэм гэх нэрийг хайрлажээ.

Эмэгтэй хүн бүр хүүхдээ төрүүлээд аз жаргалд умбан өөрийгөө орчлонд хамгийн их хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг. Ээж болж бүл нэмнэ гэдэг хариуцлагатай бөгөөд амаргүй ажил.

Төрөөд удалгүй л өөрийн амаржсан селфигээ хийж байсан Ари өдгөө хүүгийнхээ зургийг ил гаргав. Түүний бие сайн байгаа гэнэ. Хөөрхөн хүү өсгөн торниулаад хажуугаар нь өөрийн гоо сайхан, эрүүл мэнддээ ч анхаарал хандуулаад эхэлсэн аж.

Жүжигчин бүсгүй инстаграм хуудастаа их нээлттэй байдаг. Өөрийн хөл хүнд төрхөө ч хэдэнтээ нуулгүй оруулж гоё жирэмслэнэ гэж байдаггүй юм байна хэмээж суусан. Одоо харин тэрбээр хамгийн хөөрхөн охин, хүүтэй баян ээж болжээ.

error: Content is protected !!