Топ Д.Болормаагийн толигор төрх

90-ээд оны топуудаас энэ цагт тодрон үлдсэн Э.Одгэрэл, Д.Болормаа, Ч.Мичидмаа нар 50 насны босго давсан хойноо реклам, клипний саналд дарагдаж, брэндийн нүүр царайгаар тодрон ид хаваа гайхуулж явна. Топ Д.Болормаа үеийнхнээсээ арай эрт, 42 насандаа эмээ болсноос хойш намба сууж, хэсэг нам гүм амьдарсан.

Хэн, хаанаас нь харсан түүнийг 50 нас хүрсэн гэхэд итгэхгүй л болов уу. Хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгэдэггүй түүний статус сингли хэвээр.

50 насны босгыг давсан ч Д.Болормоо өдгөө эфирээр үзэгчтэй уулзах болсон билээ. Өөрийн олон шавиа загварт сайн бэлтгэсэн тэрбээр өдгөө телевизийн салбарт хүч үзэхээр шийдсэн аж.

Нэвтрүүлэгт нь уригдан оролцож буй залуу бүсгүйчүүдээс илүү толигор төрхөөрөө чимж сууна. Түүнийг 50 насны тэсрэлт олон хүмүүст ихээхэн таалагдаж байгаа.

error: Content is protected !!