Оогий: Өдөр шөнөгүй ажиллаж төлбөрөө төлдөг энгийн айлын хүүхдүүд яахав? Ахиад сүүдэрт хаягдах yy?


Цахим орчинд Гадаадын шилдэг их сургууль төгссөн хүнийг Төрийн албанд ажилд оруулна гэсэн сэдвээр иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ. Тэгвэл энэ талаар Австрали улсад ажиллаж амьдарч буй ООГИЙ брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг ийн бичжээ.

Надад асуулт байна!!!

1. Яагаад заавал шилдэг 1OO-г төгссөн хүн бэ? Яагаад 1O1 дэхийг төгссөн нь биш вэ?Та нар Шилдэг 1OO нэрээр өөрсдийнхөө үр хүүхдүүд, хамаатан садан, явдаг хүүхднүүддээ тэтгэлэг, зээлүүдийг олгосон… Тэд нар нь ЗГ-т орж чадахгүй, шаардлага хангахгүй байна уу? Шалгалтыг нь давахгүй байна уу?Гүүглэ, юу юунд ажилласан хүмүүсийн 10 жилийн туршлага нь туршлагад тооцогдохгүй байгаа бол тэр нь та нарын буруу!!! Энийг бодлого гэдэг юм!!! Гадны улсад ажилласан жилийг дүүцүүлдэг байх журам нэмээд болоо бус уу?Улсаас төлбөрөө төлүүлсэн ноёдын хүүхдүүд болон толгой нь, оноо нь хүрсэн ч санхүү нь хүрээгүй тул хямд сургууль сонгосон – өдөр шөнөгүй ажиллаж төлбөрөө төлдөг энгийн айлын хүүхдүүд яахав? Ахиад сүүдэрт хаягдах уу???

2. Тэр мундаг сургуулиудыг жинхэнээсээ төгссөн бол Төрийн албаны шалгалтад сууж бэлдэх ур чадвар аль хэдийн суусан байгаа. Зүгээр хүн бүрт тэгш боломжийг нь олго! Шалгалтыг нь өгүүл!

3. Мoнгoл Улc дахь Их Сургуулиудийг төгсөөд ямар ч үнэ цэнэгүй юм бол тэр сургуулиудаа татан буулга!!! 70 жилийн түүхтэй Мoнгол Улcын Их Сургууль үнэ цэнэгүй юу? Төгсөгчид нь та нарын ЗГ-т ажиллахад гoлогдох уу? Нөгөө хүн бүр чадлаараа, чаддаг эсэхээр нь шалгаруулах бус бүхнийг улам Ялгaварлан гaдуурхах хyyлийн төсөл яригчид ичиг ичиг!!!

4. Логикоо сайжруулна уу!!!

5. Судалгаа хийх ур чадвар, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгоод хариу үйлдэл хийх, хүнлэг байх ур чадвар, бүх зүйлд хүндэлтэй хандах ур чадваруудаа та нар өөрсдөө эхлээд сурна уу!!!

6. Эцэст нь хэлэхэд Ялгaварлан гaдуурхсан тoгтоолуудаа зогсоо. Хүн бүрт, хүүхэд бүрт ижил боломжийг нээж өг!!!

error: Content is protected !!