Г.Алтантүрүү би Тунгалагийн хоёр хүүг хамгаалж байгааа гэв

Тунгалагийн хоёр хүүг хаана байгаа вэ гэж олон сэтгүүлчид надаас асуудаг. Би ч өөрөө мэдэхгүй шүү дээ, хайж явж байгаагүй. Ямартай ч аавтайгаа хамт сайхан амьдарч байгаа. Тухайн үед хоёр хүү дөрөв, зургаан настай байсан. Одоо бол нас биед хүрчихсэн яваа. Одоогоос 14 жилийн өмнө уулзаж байсан. Нэг сэтгүүлч нь гүйж очоод тэр хоёр хүүгээс ээжийгээ санаж байна уу гэж асууж тэнэгтвэл би яах юм. Нас биед хүрчихсэн хоёр хүн дээр очиж дахиж зүрхийг нь урах хэрэггүй байхгүй юу.

Тэртэй тэргүй хоёр хүү нь ээжийгээ дурсаж, санаж суугаа. Монголын ард түмэн бахдаж яваа. Би хоёр хүүхдийг л хамгаалж байна хэмээн найруулагч Д.Галбаярын Халамцуу яриад орохдоо хуучилжээ.

Дээрх ярианы талаарх үйл явдлыг эргэн сануулвал, 25 дугаар суваг телевизээс үзэгчдийн сэтгэлд хоногшиж чадсан нэвтрүүлгийн нэг нь Танайд хоноё байсан. Одоогоос 14 жилийн өмнө уг нэвтрүүлгээр Б.Тунгалаг хэмээх бүсгүйн гэрт зочилсныг үзэгч та бүхэн мартаагүй гэдэгт итгэлтэй байна.

Олон хүний сэтгэлд хоногшсон энэ бүсгүй хоёр сайхан хүүгээ орхиод хорт хавдараар явсан юм. Тэр олны хайр хүндлэлийг хүлээж чадсан төдийгүй мянга мянган хүнд ухаарал хайрлаж, монголчууд нэгдвэл юунд хүргэж болдгийг харуулсан.

 

error: Content is protected !!