Наро банчэн гэгээнтэн Хишиг арвин индустриал ХХК-н эзний ганц охинтой гэр бүл болжээ


Нийгмийн сүлжээнд царайлаг гэдгээрээ танигдсан Наро банчэн гэгээнтэн Хишиг Арвин индустриал ХХК-ийн ганц охинтой гэр бүл болж, оны өмнө хүүтэй болжээ.

Хишиг Арвин компанийн хувьд уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 

Саяхан хадмууд нь Гэгээнтэнд хамгийн сүүлийн үеийн лимузин маркийн авто машин бэлгэлжээ. 

Наро банчэн гэгээнтэний хувьд сүүлийн үед цахим орчинд идэвхтэй оролцож, сургааль номоо айлдах болсон билээ. 

Гэгээнтэн Наро банчэнгийн хайрыг татсан эмэгтэйг Х.Ариунзаяа гэх бүсгүйг бөгөөд тэд 2020 оны өмнөхөн хүүтэй болсон гэнэ.

Охид бүсгүйчүүдийн дунд царайлгаараа алдаршсан  Наро банчэн гэгээнтэн нь Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны  долоодугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв  билээ.

error: Content is protected !!