Бүжигчин Б.Эрдэнэтуяа хүүтэйгээ суугуул нутгаа зорьжээ


Холливудын жүжигчний эхнэр болсон монгол бүжигчин Б.Эрдэнэтуяаг танихгүй хүн байхгүй. Түүнийг нөхрөөсөө салаад эх орноо зорин ирсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл тэрбээр энэхүү мэдээллийг няцаасан юм.

Б.Эрдэнэтуяа хүүгийнхээ хамтаар эх орондоо амрахаар ирсэн ч манай улсад коронавирус илэрсний улмаас хөл хорионд орсон гэдэг. Харин тэрбээр суугуул нутгаа зорьж, нөхөртөө очихоор эх орноосоо яаран явжээ.

Хориод жил гадаадад амьдарсан надад арван сар Монголдоо байна гэдэг олдошгүй ховор нандин тохиол билээ. Өнгөрсөн хавар бие маань нилээн чилээрхээд зуны дэлгэр цагт нутгаа зорьж ирэхдээ ингэж удна чинээ санасангүй. Цар тахлаас улбаатай нөхцөл байдлыг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа байх. Аливаа зүйлд хүний харах өнцөг чухал байдагчлан эерэгээр харвал сайн зүйлс бишгүйдээ байх шиг. Айлын ганц охин би өвөө эмээгийнхээ амин эрдэнэ болсон ганц хүүтэй.

Коронaгийн ачаар хүү бид хоёр ааваасаа хол өвөө, эмэгтэйгээ бишгүйдээ л их булагналаа, одоо харин харих цаг минь болжээ! Аавдаа очих гээд хүү бид хоёр сэтгэл догдлон нисч яваач, ижил дасал болсон ижий, ааваа уйлаад үлдэхийг хараад сэтгэл хөндүүрхэн явнаа. Эх орон, эх нутаг, элгэн олон минь их л ээлтэй сайхан байлаа даа, түмэнтээ талархнам! Айгаад байсан короногоо хүртэл ардаа хийчихээд, аятайхан сайхан ориг дархлаатай болчихоод харьж явдаг шүү нөгөө Эрка чинь.

За тэгээд хайртай монгол түмэн минь эргээд ирэхэд энх амгалантай, буцаад ирэхэд буман жаргалантай, нар шиг гэрэлтээд, сар шиг гийгээд сууж байдаг юм шүү! Сэтгэлийг нь хураахад бие нь хаа холдох вэ гэдэг шиг миний сэтгэл зүрх үргэлж монголдоо байдгийг та бүхэн минь хэдийнээ мэдэх буйзаа гэлээ.

error: Content is protected !!