Г.Анархүүд боловсролтой, хов баздаггүй эхнэр олдохгүй байгаа бололтой


Сүүлийн үед сошиал од болон бусдад танигдаж эхэлсэн Г.Анархүү гэх залуу мисс Ю.Балжидмаатай үерхэж хүүтэй болсон. Түүнийг өмнө нь эхнэр, охинтой байсан талаар ч шар мэдээлэл түгсэн юм. Өмнөх амьдралаа төвхнүүлж чадалгүй хоёр тийш болсон. Түүнийг дагагчид нь мисс эхнэрээсээ бас л салахад ч таатай хүлээж аваагүй.

Муу, сайн харчууд чинь бас нэг худлаа үнэн gym, сагс, загас, пс гэх мэт уулзаад хийх юмтай. Стрессээ тайлчихна. Эмэгтэйчүүдээ ууланд алх, зураг зур, дугуй уна, балет сур мэдэхгүй юу байна, гоё хоббитой бол. Тэгвэл ирээдүйд хобби чинь чамд хань болж стресс тайлж нэг хар юмнаас л хамааралтай амьдрахаас чинь болиулна шүү.Гоё хоббитой охид байдаг гэхдээ мянгад нэг шүү. Үнэнтэй нүүр тулаад эргэн тойрноо бодоод, тунгаагаад үзээрэй.

Манай охидууд үнэндээ л мяа. Ямар ч хоббигүй, өөрсдийгөө хөгжүүлээгүй. Уулзахаараа л энэ тэнд сууж ууна, хов базна. Харьцаж байгаа банди, хаягдсан залуугаа, хуурсан нөхрөө л ярина.

Бүсгүйчүүд миний ярьсан зүйлийн голыг нь олж харахгүй байгаа чинь хоббигүй дээрээс нь боловсролгүй байгаагийн шинж шүү хэмээн сошиалдаа постлов. 88 мянган дагагчидтай хуудсаараа дамжуулан олон боловсролтой, хов хөөж цагийг өнгөрүүлдэггүй бусдыг ч мөн оролцуулан гоочилж байгаа нь түүнд боловсролтой хүүхэн олдохгүй байгаагийн илрэл бололтой.

error: Content is protected !!