Сургуулийнхаа бүх сурагчдад амны хаалт оёсон багш олны талархалыг хүлээгээд байна


Сурагч нартаа амны хаалт оёсон сайхан сэтгэлт багш нарын мэдээ цахим орчинд олон хүнээс урмыг үгийг дайсаар байна.

Үйл явдлийг сийрүүлбэл, Дарханы 1-р сургуулийн хөдөлмөрийн багш Долгорсүрэн бүх сурагчдадаа буюу 900 ширхэг маск оёсон байна. Анги ангиар нь ялгаад хаягласан бөгөөд ийм зөв сайхан сэтгэлтэй хүн боловсролын байгууллагад ажиллаж байна.

Энэ талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Твиттерээс олж хараад уг багшийг урамшуулахаар болсон талаараа мэдээлжээ.

Тэрбээр Ийм л зөв сайхан сэтгэлтэй хүмүүс манай боловсролын байгууллагад олон ажиллаж байна. Сэтгэл, зүтгэлтэй багшийн төлөөлөл Долгорсүрэн танд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит анхны шагналаа олгож, урамшуулахаар болсныг уламжилж байна. Хуртай өдөр гоё мэдээ уншсандаа баяртай байна.

Цар тахлын эсрэг хамтдаа зогсож, шинжилгээ сөрөг, сэтгэл нь эерэг нийгмийн төлөө манай салбарынхан энэ жишээ мэт манлайлах учиртай хэмээн бичжээ.

error: Content is protected !!