Банш Батаагийн одонгийн охин


Мөрөөдлийн театр-ын жүжигчин Д.Баттөмөр буюу олноо Банш Батаа гэдгээрээ танигддаг нэгэн. Тэрбээр дөрөв дэх охиноо өлгийдөн аваад удаагүй байгаа юм. Оюутан ахуй цагтаа эхнэртэйгээ үерхэж, Учиртай гурван толгой дуурийн Балган шиг л дурлаж явсан гэх тэднийг хоорондоо их адилхан хосууд.

Заяаны хосууд хоорондоо их адилхан байдаг хэмээдэг. Энэ үгний эзэн болсон тэд туйлын адилхан охидтой болсон.

Магад сүүлийн цас байхаа. Дундрашгүй боловч нэргүй ажлаа хийгээд л байж байна. Эхний 2 төрөлтөн дээр энэ цаг хугацаа дуусахгүй юм шиг, ингээд л нийгмээс холдчихож байгаа юм шиг санагддаг байж билээ. Хүний амьдрал богинохон хэдий ч хүүхдээ хараад гэртээ суух цаг маш богинохон гэдгийг ойлгосон. Cаяхан төрсөн болон хүүхдээ хараад ажлаа хийж чадахгүй байгаа ээжүүд минь энэхэн цаг хугацаагаа нандигнаж хором бүрийг дурсамж руугаа хадгалж, мэдэрч өнгөрөөгөөрэй.

Нэг л мэдэхэд бүх зүйл өөрчлөгдсөн байдаг. Cаяхан орж байсан бороо цас болчихсон, саяхан төрж байсан үр нь гүйдэг, ярьдаг болчихно, саяхан сургуульд орсон хүүхэд нь дунд ангид орох болчихсон л явж байдаг юм байна шүү хэмээн жүжигчин залуугийн эхнэр Г.Булгаа зөвлөв.

error: Content is protected !!