Т.Анандагийн ялгарал юу байв


Дандаа бас сэгсийж сууна гэж юу байхав ээ. Гарахгүй ч гэсэн ядаж өөртөө аятайхан харагдаж гэрийнхээ хэдэн улаан ногоон фэнүүддээ эрч хүч өгье дөө хэмээн Т.Ананда бүсгүйчүүд ээ уриалав.

Дэлбээгээ нээсэн цэцэг шиг Дэгжин бай бүсгүй минь Дэндүү уяхан төрхөндөө Бардам бай бүсгүй минь Ямарч үед өөрийнхөөрөө Өвөрмөц бай бүсгүй минь Янз нь олдохгүй орчлонд Ялгарч амьдар бүсгүй минь….

Тэрбээр дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран амьдарч байхдаа олны танил болж Солонгон ааштын увидас гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан хоол хийх лайваар бөмбөгдөх болсон билээ. Түүнийгээ дагаад ч олонд нэр хүндтэй нэгэн болж чадсан.

Түүний бусад бүсгүйчүүдээсээ ялгардаг зүйл нь хоолны мастер. Тэрбээр хэний ч урьд өмнө нь гэр бүлийнхэндээ хийж өгч байгаагүй амттай хоолыг гаргууд хийж мэддэг. Үүгээрээ ч өөрийгөө бүтээж бусдад таниулж яваа.

error: Content is protected !!